antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ТӨРХӨӨР ТОДОРЛОО

нийтлэсэн Admin

Аливаа зүйл хөгжиж, дэвжиж, хувьсан өөрчлөгдөж байдгийн жишээ болсон олон үйл явдал сүүлийн үед Монголд өрнөж буй. Хэдэн зуун жилийн тэртээд өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлж байсан баатарлаг үйл хэргээрээ түүхийн хуудаснаа үлдсэн бол өнөөгийн Монгол орон газар доорх баялгийнхаа ачаар олон улсын ан хааралд өртөөд байгаа билээ. Гэгээлэг, сайхан ирээдүйг маань харсан гадаадын том хөрөнгө оруулагчид, алдарт брэндүүд Монголыг “ангуучилж” буй. Дэлхийд танигдсан LV, “Benetton”, “Hugo boss”-ын салбар манайд бий. Тэгвэл 220 гаруй жилийн түүхтэй Францын “JR-Rostaing” брэнд монголчуудыг зорин иржээ.

Дээд зэрэглэлийн арьсаар урласан эмэгтэйчүүдийн гар цүнх, бээлий, хэтэвчээрээ танигдсан энэхүү брэндийн салбарын нээлтийн ёслол өчигдөр болсон юм. Францын хувьсгалтай чацуу “Ростан” группийн ерөнхийлөгч Жак Ростан, Францын жижиг, дунд үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Франсуа Турка, Францын “IMMODE” загварын агентлагийн захирал Хенри Хуберт болон гадаадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн фото сэтгүүлчид тус арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Моод, загвараар баян францчуудыг уламжлалт язгуур урлагаараа баян монголчууд дуу хуураар угтаж, “Алтан ураг” хамтлаг бо лон шанзны чуулгын охид уран бүтээлийн дээжээ өргөлөө. Энэхүү арга хэмжээг алга ташин хүлээн авсан гол шалтгаан нь Монголын залуу загвар өмсөгчдийг дэлхийн тавцанд таниулан, гаргах явдал байлаа. Энэ үеэр тус брэндийн нүүр царай болгох нэг загвар өмсөгчийг сонгох шалгаруулалт шууд явагдсанаараа онцлог.

“JR-Rostaing” брэндийн шинэ нүүр царайгаар тодорч, олон орны загварын тайзнаа гарах, алдарт “Elle”, “Vogue” сэтгүүлд зургаа тавиулах эрхийн төлөө “Азийн модель” агентлагийн 14-20 насны 15 загвар өмсөгч өрсөлдөж, 14 настай Ю.Бал жидмаа сонгогдлоо. Олон сайхан охидоос шалгарсан тэрбээр Өвөрхангай аймагт төрсөн, 96 дугаар сургуулийн сурагч. Дашрамд дуулгахад, “Ростан” групп хоёр жилийн өмнөөс Монголоос түүхий эдээ татаж эхэлсэн бөгөөд ихэвчлэн монгол ямааны арьс авч байгаа юм байна. “Монгол бол мал аж ахуйн орон. Хүнээсээ хэд дахин их малтай орны хувьд түүхий эдийн түшиц бааз байх боломжтой ч хууль эрх зүйн зохицуулалт жаахан хүндрэл учруулдаг” хэмээн тус группийн ерөнхийлөгч Жак Ростан ярьсан.

Тэрбээр өөрийн бүтээгдэхүүний онцлогийг арьс боловсруулах шилдэг технологи, нэг бүрч лэн гараар урласан тансаг бүтээгдэх үүн хэмээн тодорхойлсон. Түүнчлэн тэрбээр Монголын утааны асуудалд санаа зовниж явдгаа дурдаж, энэ асуудалд бага боловч хөрөнгө оруулах үүднээс ирэх жилийн наймдугаар сард Mонголд Ази, Европын 300 гаруй тамирчныг урьж, “Rostaing Mongolia Trophy 2012” спорт адал явдлын буухиа тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Мөн Францын “Арева” компанитай хамтран Монголын экологийн асуудалд анхаарал хандуулахаа ч амлалаа.

Э.ХАНА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car