Өөрсдийгөө охин гэж дуудуулах дуртай бүсгүйчүүдийн нэгдэл бол “Гурван охин” гэх хамтлаг. Эрчүүдтэй холбогдож элдэв хов живэнд ороод байдаггүй тус хамтлагий гишүүд өнгөрсөн жилээс өөрсдийн амьдралыг жигдрүүлэхээр шийджээ. Хамтлагийн гишүүн Анугийн хувьд өөрөөсөө дүү залуутай хайрын романс үүсгэж, хаа сайгүй хамт гүйх болсон бол Анхмаагийн хувьд урт удаан хугацаанд үерхэсэн Билэгжаргал гэх залуутайгаа хамтран амьдарч, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа. Харин хамтлагийн ахлагч Сологийн хувьд бас л хайр сэтгэлээ олоод байгаа гэнэ лээ. Эх сурвалжын мэдээлж буйгаар түүний найз залуу Г.Батхүү гишүүний бага хүү бөгөөд Ганбат гэх залуу аж. Тэрээр өмнө нь топ модель Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдож байсан ч тэдний харилцаа төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Харин одоогоор Ганбат АНУ-ын Колорадо мужид амьдардаг бөгөөд Соло ч ойр ойрхон хайртай залуу руугаа явах болсон гэнэ. Тиймээс ойр тойрныхон нь тэднийг тун удахгүй хуримын зар дуулгана гэж итгэл тавин хүлээх болсон аж.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.