Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн аль нь ч саналын хувь нь хүрч босгоо давж чадаагүй учраас Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураалтыг ирэх долдугаар сарын 9-нд товлоод байсан билээ. Харин үүнийг улстөрийн намууд, нэр дэвшигчид төдийгүй ард олон ч эсэргүүцсэн. Тиймээс энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо авч үзээд сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Ардчилсан нам болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөн холбоодын зүгээс тавьсан хугацааны дагуу буюу долдугаар сарын 4, 6-нд дахин санал хураалтыг зохион байгуулах боломжгүй байна. Иймээс долдугаар сарын 7-нд байхаар шийдвэрлэлээ” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.