Ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад зориулан 30 хоног цэнэгээ барьдаг, хос симтэй зургаан гар утсыг Гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны штабын гишүүд бэлэглэжээ.
Тус албаны 133 гишүүн хандив цуглуулан утсыг авсан бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгчээ.
Гар утас mp3 тоглуулагчтайгаас гадна цаг агаар, зурхай зэрэг өдөр тутмын хэрэглээний программуудыг багтаасан, гар чийдэн болгон ашиглах боломжтой.
Гэрэл, цахилгаангүй, хөдөө, хээрийн нөхцөлд ашиглахад тохиромжтой гар утастай болсноор алба хаагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдохоос гадна түймрийн голомтоос мэдээлэл дамжуулах, албаны бэлэн байдлыг хангахад чухал дэмжлэг боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.