antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2017 Comments are off

Хар тамхины хэрэгт цагдаагийн хурандаа, ахмад цолтой хоёр хүнийг шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

Хар тамхины эсрэг байх ёстой хууль хяналтынхан тэр дундаа төрийн цагдаа нар хар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож  эхэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө төрийн цагдаа хар тамхи хэрэглээд машиндаа мансуурсан байдалтай байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан билээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн албан хаагч Билигсайхан гэгч хар тамхи бусдад худалддаг төдийгүй, өөрөө ч хэрэглэдэг байсан талаараа мэдүүлсэн байгаа юм. Түүнчлэн айс буюу метафетамин гэх мансууруулах үйлчилгээтэй бодис хадгалж зарж борлуулдаг байжээ.

Түүнийг нь байнга худалдан авдаг хэрэглэгчтэй болсон төдийгүй бусдыг дарамталж байгаад хар тамхи хүчээр худалддаг байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Ингээд түүнийг хаанаас ямар зорилготой хар тамхи авдаг мөн, хэнд худалдаалдаг вэ гэдгийг илрүүлэхээр эрүүгийн албаныхан ажиллаж эхэлсэн. Хэд хэдэн удаагийн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгөхдөө “Цагдаагийн байгууллагаас ганцхан би хар тамхи татаж, худалдан борлуулсан юм биш. Хурандаа, ахмад цолтой хүмүүс ч надтай адилхан хар тамхи зарж байгаа” гэж мэдүүлжээ.

Энэ мэдээллээр эрүүгийнхэн тэр хурандаа, цагдаагийн ахмадыг ч эрэн сурвалжилж шалгаж эхэлжээ.

Ийнхүү хамжааргагүй хаяагаа тэлсэн хар тамхины хэрэг болон мафи үүсгэсэн сүлжээнийхэнтэй тэмцэж, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг байх ёстой төрийн цагдаа нар хар тамхины хэрэгт холбогдчихоор яах юм бэ.

Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын таамаглалаар дээрх хоёр цагдаагийн албан тушаалтан БНХАУ-аас хар тамхи оруулж  ирдэг бүлэглэлийн гишүүд байж магадгүй хэмээн хардан шалгалтын ажиллагааг хийж байна. Тиймээс хоёр улс дамнасан ноцтой гэмт хэрэг үйлдэж байгааг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Хамгийн ноцтой нотой нь ийм төрлийн далд хэлбэрт шилжсэн хэрэгт хил гаалийн ажилтны хүүхдүүд болон хууль прокурор, цагдаагийн алба хаагч байдаг нь асуудалтай юм. Бодит жишээ хэлэхэд, Тээврийн прокурор Х.Тамир нарын гурван хүн хар тамхи худалдан авсан, зарж борлуулахыг завдсан хэргээр он удаан жил шалгагдаж байгаад саяхан хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Үүнээс үзэхэд хуулийнхан ч өөрсдөө холбоотой байдаг, холбогддог гэдгийг нотлоод батлаад харуулсан байгаа юм.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар хар тамхины хэрэгт 18-35 насны 10 гаруй залууг холбогдуулан хар тамхи худалдан авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа бол хар тамхи бусдад нийлүүлдэг бүлэглэлийн таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

О.Сайхан

Bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car