antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 Comments are off

Энх цагийн эгэл баатрууд

нийтлэсэн Admin

С.УЯНГА

Монгол орны аль цэгт, хаана аюул болно тэнд “тулалдаж” явдаг дайчид бол онцгойгийнхон. Бидний  амь нас, эд хөрөнгийг хамгаалахад аврагчид хэзээд бэлэн. Мөн дүрэлзэх гал, үерлэх  усны өөдөөс үг хэлэх эрхгүйгээр эрсэлж эх орноо цээжээрээ хамгаалдаг баатрууд юм. Ийм л энх цагийн эгэл баатрууд бидний дунд  бүхэл бүтэн салбараараа бий гэж бодохоор бахадмаар. Юунаас ч айхгүй тайвширмаар. Онцгойгийнхны эх орон, элгэн түмнээ бодсон сэтгэлийн хатыг цэлгэр хөх тэнгэр, хязгааргүй далай гээд юутай зүйрлэмгүй. Харин тэр их хөдөлмөр зүтгэл, сэтгэлийн хариуд монголчууд бид аврагчдыг аюулын өөдөөс явахад хүргэж буй ухамсаргүй, хариуцлагагүй үйлдлээ алхам тутамдаа хянах хэрэгтэй.

Өнөөдөр уг нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт албан хаагчдын баярын өдөр. Энэ салбарын 4200 гаруй албан хаагч энэ өдөр гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баярлаж бахдах учиртай. Гэвч тэд өнөөх л “чөлөө” авах авах эрхгүй албандаа үнэнчээр зүтгэж хээр гадаа бахь байдгаараа түймэр унтраасаар л явна.  Ер нь ч жилийн дөрвөн улиралд амсхийх завгүй ажилладаг хүмүүс юм.

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа, нийт 88 удаа гараад байна.  Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Хэн нэгэн тамхины иш, шүдэнзний модоо унтраалгүй хаяагүй бол өдийд онцгойгийнхон баярлаж суугаа. Тэдэнд баяр тэмдэглэж наргих­даа биш нэг өдөр ч гэсэн гамшиг осолгүй тайван байвал тэр нь аврагчдад хамгийн том баяр. Онцгой байдлын албан хаагчид гал, усны аюултай “тулалдаж” яваа.  Тиймээс иргэд бид ухамсартай байж эх орноо хамгаалж эгэл баатруудаа ядаж  утаа униар, гал усны өөдөөс цөөхөн явуулж амар тайван, сэтгэл тэнэгэр  байлгаж баярлуулахсан.

Зөвхөн энэ оны эхний сарын байдлаар гэхэд Онцгой байдлын албаны албан хаагчид 662 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” компанид гал гарч 300 гаруй албан хаагч олон цагаар  нойр хоолгүй ажилласныг иргэд мартаагүй. Тэр хэм­жээгээрээ ч ард түм­ний магтаал сайшаа­лын үг давалгаалж байна. Энэ мэтээр өдөр бүр, алхам тутамдаа эрсдэлтэй нүүр тулдаг онцгой албаны даруухан баатрууддаа Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн түүхэн өдрийн мэндийг хүргэе. Монголын ард түмний дунд албаны нэр хүндээ улам өндөрт өргөж явах болтугай.

2003 оны зургадугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байжээ. 2003 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулинд Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан байдаг.

Харин 2004 оны Зас­гийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car