antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2017 Comments are off

Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуулаас Төрийн дуулал эгшиглэнэ

нийтлэсэн Admin

Монгол Улсын их сургуулийн багш, судлаач доктор, оюутнуудын бүтээн байгуулсан Монголын анхны “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээж, дэлхийд хөөргөсөн түүхэн үйл явдлын түүхт баяраа өчигдөр тэмдэглэлээ.

Анхны хиймэл дагуулыг МУИС-ийн багш судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээж шинжлэх ухаан, дээд боловсролын анхдагч гэдгээ 75 жилийнхээ түүхт ойн босгон дээр батлан харуулж, бататган тодотгов.

Монголоос өөр хаана ч байдаггүй говийн баавгай “Мазаалайн” нэрээр нэрлэсэн уг хиймэл дагуулыг тэрбумтан Илон Маскийн “Space X” компанийн “Фалкон-9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийж АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас манай орны цагаар энэ сарын 4-ны өдрийн өглөөний 05 цаг 07 минутад амжилттай хөөргөсөн билээ.

Тэгвэл ОУСС-аас Мазаалай хиймэл дагуулыг задгай сансарт чөлөөлөх буюу МУ-ын анхны хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал энэ долдугаар сарын 7-нд болохоор урьдчилсан байдлаар товлогдов. Өөрөөр хэлбэл,  Мазаалай хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэсэн үг юм.

Фалкон-9 пуужин нь Драгон хэмээх сансарын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд Драгон хөлөг нь Олон улсын сансарын станцтай холбогдож Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэж явах ажээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр таван удаа тойрч үүргээ гүйцэтгэнэ гэдгийг  Мазаалайг хиймэл дагуулыг бүтээсэн төслийн багийнхан онцлов.

Анхны сигнал хүлээж авах бөгөөд Төрийн дуулалыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх юм.

Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дахь агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан бол харин Мазаалай хиймэл дагуул сар орчмын дараа Олон улсын сансарын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай.

Тэрхүү түүхэн цаг мөчөөс эхлэн монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол Улсын анхны хиймэл дагуул сансарын уудамд Монголынхоо тусгаар тогтнолыг баталгаажуулах томоохон үйл явдал яах аргагүй мөн юм.

Монгол Улс анх 1981 онд сансарт Ч.Гүррагчааг нисгэж байсан бол ийнхүү 36 жилийн дараа анхны хиймэл дагуулаа хөөргөсөн түүхэн гавьяатай үйл явдлыг цаашид тэмдэглэж байхаар болж тунхаглав.

Мазаалай хиймэл дагуул нь үндсэн дөрвөн туршилтыг гүйцэтгэнэ

Хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ.

437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон МУ-ын Төрийн дуулал сансраас эгшиглүүлнэ.

Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийнэ. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох, дэлхийн нам орбит дахь сансарын цацраг идэвхийг судлах үүрэгтэй.

Хиймэл дагуулын ач холбогдол нь юу бэ

Аливаа улс орон шинэ технологи эзэмшсэнээр бүх талаар улам хүчирхэгжиж  байдаг. Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улмын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршино. Түүнээс гадна зөвхөн нэг дагуул хөөргөөд зогсохгүй удаа дараагийн тусгай зориулалтын хиймэл дагуул хөөргөх мэргэжилтнээ  тасралтгүй бэлтгэх эхлэл болж байна. Энэхүү хиймэл дагуулыг бүтээн байгуулсан МУИС-ийн оюутан Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин гурав Япон улсад мэргэжлээрээ суралцаж байгаа бөгөөд удахгүй эх орондоо ирэх юм байна. Харин төслийн багийг ахалсан багш Р.Цолмон, Д.Улам-Өрнөх багш болон хандив өргөсөн ард түмэнд баярласан талархсанаа илэрхийлж МУИС-ийн ерөнхий ректор Я.Төмөрбаатар батламж гардуулж, баяр хүргэсэн юм.

Мазаалай хиймэл дагуул нь эдийн засгийн хувьд асар их үр ашигтай

Монгол Улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

Манай улс сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай.

Мөн цөлжилт их явагдаж байгаа энэ үед ойн ургамлын өвчнөөс  сэргийлэх, ургамлын гарц, хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Хиймэл дагуулыг удирдах газрын станцыг ард түмний хандиваар байгуулав

Монгол Улсын анхны хиймэл дагуулыг удирдан бүтээхэд Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ дэмжин оролцов. Мөн хиймэл дагуулыг удирдах газрын станцыг  ард түмэн, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс, эрдэмтэн багш, ажилчдын хандиваар бүтээсэн байна. Тодруулбал, энэхүү хиймэл дагуулыг хөөргөхөд ард түмний туслалцаа дэмжлэг их байж. 200 гаруй иргэн, 20 гаруй аж ахуй нэгж байгууллага компаниудын зүгээс нийт 22 сая төгрөг хандиваар өгсөн бөгөөд энэ мөнгөөр нь хиймэл дагуулаа удирдах, чиглүүлэх газрын станцаа байгуулсан байна. Харин  Шадар сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 145 сая төгрөгийг гаргаж өгсөн нь хиймэл дагуулыг бүтээх том туслалцаа дэмжлэг болжээ.

Харин дэлхийд хөөргөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг МУИС-ийн Оюутны алба, Оюутны холбоо, Оюутан конгресс хамтран гүйцэтгэснийг тодотгоё.

МУИС- ийн ерөнхий захирал Я.Төмөрбаатар “Монгол Улсын анхны хиймэл дагуулыг бүтээж хөөргөхөд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Эдгээр хүмүүс, ажлын алба болон  Шадар сайдын ажлын хэсэг Монголынхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Бид, та бүхэн түүхэнд том үйл явдлын гэрч болж байгаагаараа онцлогтой. Бид анхны бие даасан хиймэл дагуултай боллоо. Энэ Монгол Улсын шинжлэх ухаанд том үсрэлт болсон гэж ойлгож болно. Цаашид хиймэл дагуул бүтээж дэлхийд хөөргөх үндэсний боловсон хүчнийг МУИС бэлтгэж гаргах суурь үндэсийг тавьж байна” гэлээ.

Шадар сайдын ахлах зөвлөх Д.Алтангэрэл “Хиймэл дагуулыг бүтээсэн ч хөөргөх эсэх нь тодорхойгүй байсан. Нэгдүгээрт  мөнгө санхүүгийн хувьд ч хоёрдугаарт зохион байгуулалтын хувьд асуудалтай байлаа. Харин Шадар сайд энэ асуудлыг ивээлдээ авч Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой зүйл гэж үзээд дэмжсэн. Ингэснээр өнөөдөр хиймэл дагуул сансарт хөөрч сансарт байрлаж байгаа нь яах аргагүй баяртай үйл явдал болж байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car