antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2017 Comments are off

Ус нэвтэрдэггүй хувцас, хэрэгсэл танилцууллаа

нийтлэсэн Admin

 

        ХНХЯ-ны харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.  Энэ үеэр ХАБЭА-н стандарт, дүрэм журам, сургалтын эрх авах асуудлаар ХАБ хариуцсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгсөн.  Тодруулбал, сүүлийн жилүүдэд тухайн иргэн ямарваа нэгэн ажил хөдөлмөр эрхлэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин ажиллах ёстой гэх ойлголтыг илүү өндөр түвшинд хүлээн авах болсон. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангагдах ёстой, тэдгээрийн эргэн тойрон дахь хууль дүрмийн талаар илүү тодруулж байв.

 

Харин мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч ажилласан.  Иргэдийн хувьд эмчийн үзлэгт хамрагдахыг хүсч буйгаа илэрхийлж байсан.

 

Түүнчлэн өдөрлөгийн үеэр нано технологийг ашиглан ажлын хувцас, хэрэгсэл  хийснээ “Нано загвар” компанийнхан танилцуулсан.  Энэ нь ус нэвтэрдэггүй бөгөөд  гагнуурын очонд түлэгдэггүй гэдгээрээ онцлог давуу талтай юм.  Энэ мэт арга хэмжээг тус өдөрлөг нэг дор төвлөрүүлж чадлаа.  “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car