antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2017 Comments are off

Д.Гантулга: Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Д.Гантулга Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийн бизнесийн сүлжээний талаар мэдээлэл хийлээ.  Нэр дэвшигч Х.Баттулгын эгч дүү, тойрон хүрээлэгчдийн удирддаг нийт 43 компани байдаг. Эдгээр компанийг чиглэлээр нь авч үзэхэд Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед түүний ойр тойрны хүрээллийн хүмүүс нь компани байгуулж байсан болохыг УИХ-ын гишүүн Д.Гантулга баримтаар харуулсан юм.

Дээрх 43 компани хайгуулын 39 лиценз эзэмшдэг бөгөөд эдгээр нь 240 мянган га газрыг хамарч байгаа ажээ. Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа “Төрийн өмчид байгалийн баялаг, газар, уул уурхай байх ёстой. Би Ерөнхийлөгч болбол үүнийг буцааж төрд авна” гэж ярьж байгаа нь хийж буй үйлдлээсээ алд дэлэм зөрүүтэй байгааг Д.Гантулга гишүүн тайлбарласан юм.

Үүнээс гадна нэр дэвшигч Х.Баттулгын тойрон хүрээлэгчдэд 49 үл хөдлөх объект байгаа аж. Гэтэл Х.Баттулга өөрөө “Цонжинболдог”, “Женко” гэсэн компанитай гэж нийтэд ярьдаг. Яг үнэндээ эдгээр компанид эзэмшдэг хувьцаа нь харьцангуй бага бөгөөд ард түмний төдийлөн мэдэхгүй 40 гаруй компани цаана нь үйл ажиллагаа явуулж байгааг мөн мэдээллээ. Баримтаас үзвэл, Х.Баттулга, түүний төрсөн эгч Х.Цэндбаяр нар эхлээд компаниа байгуулдаг. Ингээд тодорхой хугацаа өнгөрсний дараа Х.Баттулга өөрийн охин руу, эсвэл иргэн Батсүх рүү компанийн нэрээ 100 хувь шилжүүлдэг. Мөн тодорхой хугацааны дараа эдгээр компаниа гаднын хөрөнгө оруулагчид руу шилжүүлдэг бөгөөд хамгийн сонирхолтой нь Тайвань, Хятад, Сингапурын хөрөнгө оруулагчдад борлуулагддаг. Энэ маягаар нэг тэрбум ам.долларын гаднын оффшор хөрөнгө оруулалт болсон байх бололцоотой байна гэж мэдээллээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга “Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бодлого ярихыг сааруулан, хов жив, гүтгэлэг рүү хөтөлсөн, хар пиар хийсэн зүйлийг их хийж байна” гэв.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car