antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2017 Comments are off

Бодит амьдралаас сэдэвлэгдсэн 25 аймшгийн кино

нийтлэсэн Admin

Бага насны хүүхдүүд болон, жирэмсэн эмэгтэйчүүд үзэхгүй байхыг сануулья.
#25. The Exorcist (1973)  

1949 онд буг чөтгөрүүдэд эзэмдүүлсэн Ролан Доё нэртэй хөгүүний амьдралаас сэдэвлэн бичсэн номноос үүдэлтэй кино.


#24. The Texas Chainsaw Massacre (1974)

Хүний арьсаар ”бүтээл урладаг” байсан Америкийн алуурчин Эд Гэйний амьдралаас сэдэвлэсэн кино.


#23. A Nightmare On Elm Street (2010)

Цус, нөж, хутгаар сийчүүлсэн сүнснүүд . Хар дарсан зүүднээсээ болж  тарчилж үхсэн Лаосын дүрвэгчдээс санаа аван бүтээсэн кино. Дүрвэгчдийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй байна. Тэгэхээр хар дарсан зүүд хүчтэй байгаа биз?


#22. Child’s Play (1988)

Охины хүүхэлдэй амьтай байж таарч, гэр бүлийхнийг нь бүгдийг нь хөнөөдөг кино бид нилээн хэдийг мэднэ. Гэвч энэ кинон дээр гардаг хүүхэлдэй бодитоор оршин байсан гэхээр шар үс босож байгаа биз?


#21. The Amityville Horror (2005)

1975 онд Амити тосгоны Лузийн гэр бүлийн шинэ байшинд болсон хэргээс сэдэвлэсэн кино. Ер бусын зүйлсийг судалдаг судлаачдын дунд нэлээн шуугиан тарьсан хэрэг. Байшинд болсон үйл явдлыг худал гэсэн цуу яриа байдаг ч Амити тосгоны нэрийг сонсох бүрт жихүүдэс төрдөг хэмээн үзэгчид хэлжээ.

#20. Psycho (1960)

Висконсин болон Эд гэйний хэргээс сэдэвлэгдсэн. Заавал үзэх ёстой кинонуудын нэг.

#19. The Girl Next Door (2007)

1965 онд Гэртрүд Банизевский нэрт алуурчинд тамлуулж, хорвоогийн мөнх бусыг үзсэн хөөрхий охины тухай кино. Индиана мужийн хамгийн аймшигт хэргээс үүдэлтэй байна.


#18. The Conjuring (2013)
Энэ кинон дээр гардаг ер бусын зүйл илрүүлдэг шинжээчид болох Эд болон Лорейн Уоррен нар бодит амьдрал дээр байдаг хүмүүс гэвэл та итгэх үү? Тэд хэлэхдээ энэ хэрэг тэдний ажиллаж байсан хэргүүд дундаас хамгийн хэцүү нь байсан гэжээ. Чөтгөр шүгэлсэн хүүхэлдэйтэй аймшгийн кинонд дуртай үзэгчид байвал энэ киног санал болгож байна.


#17. Deranged (1974)

Хэзээ нэгэн цагт хэн нэгнийг маш ихээр хайрлаж, бүр үхсэнийх нь дараа хүртэл биеийг нь хадгалж байсан түүх мэдэх үү? 1974 оны энэ киног Америкийн хамгийн аймшигт алуурчин Эд Гэйний амьдралаас сэдэвлэсэн байна.


#16. Ravenous (1999)

Бид бүгд л сайхан хоолонд дуртай. Гэхдээ таныг хүчээр хүний махан хоол идүүлэх гэвэл та яах вэ?


#15. The Rite (2011)

Чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс болон чөтгөртэй кинонд дуртай бол заавал үзээрэй. Ганцаараа байхдаа хэрхэвч үзэж болохгүй.


#14. The Haunting In Connecticut (2009)

Шинэ байшин, тийм ч зочломтгой бус угтах сүнснүүд.  Шинэ биш сэдэв, гэхдээ энэ кинонд гардаг Аль болон Кармен Снедекер нарт энэ явдал жинхэнээсээ тохиолдсон байна.


#13. Borderland (2007)

Номлогч Адольфо де Есүс Констанзогийн амьдралаас сэдэвлэсэн энэ  кинонд хүний биеэр тахил өргөх тухай гардаг.


#12. The Strangers (2008)

Сэтгэц мэдрэлийн өвчтөн болон аллагын тухай гардаг. Чарли Мэншин нэртэй цуврал алуурчны амдьралаас сэдэвлэгдсэн кино. Эхнээсээ дуусан дуустлаа аймшигт автуулдаг кинонд дуртай бол энэ киног заавал үзээрэй.


#11. The Entity (1982)

1974 онд Керри Гейнор  болон Берри Тафф нар эд зүйлс өөрсдөө хөдөлдөг газар ажиллаж байжээ. Эсрэг хүйснийхээ хүнийг сонирхдог сүнсний тухай гардаг учир нилээн сонирхолтой.


#10. The Exorcism Of Emily Rose (2005)

Ад чөтгөр номхруулдаг бүсгүйн  талаарх кино. Аннализ Мишэлл хэмээх чөтгөрийн ангууч бараг бүтэн жил тэмцсэний дараа чөтгөрийг бүрэн устгаж чадсан болов уу? Киноноос үзээрэй.


#9. The Possession (2012)

Энэ киног хараагдсан хайрцагны түүхээс сэдэвлэн бүтээсэн. Хайрцгийг худалдаж авсан хэн бүхэн үр дагавартай нь нүүр тулах болно. Хэд хэдэн хүмүүс хайрцагнаас болж өөрт нь ер бусын зүйл тохиолдож байна хэмээн ”Ebay” худалдааны сайтад мэдэгдсэн байжээ. Жихүүдэс төрмөөр байгаа биз?

#8. Deliver Us From Evil (2014)

Шөнөөс болгоомжил нэртэй номноос сэдэвлэгдсэн кино.


#7. Eaten Alive (1980)

Матартай аймшгийн кино үзмээр байна уу? Жоё Болл нэртэй алуурчин  20 бүсгүйг алж тэднээр матар хооллосон тухай сонссон уу? Тэр явдлаас сэдэвлэгдэн бүтсэн кино энд байна!


#6. Fire In The Sky (1993)

Харь гарагийнханд барьцаалагдаж хүр хорхойн үүрэн дотор баглагдан хэвтэх зуураа хажууд чинь байгаа бусад барьцаалагдсан дэлхийн хүмүүсийн цогцoсыг харж хэвтэх ямар байхыг та төсөөл дөө? Тревис Уолтон хэмээх эр өөрийгөө 1975 онд харь гарагийнханд барьцаалагдаж байсан хэмээн баталдаг. Түүнд юу тохиолдсоныг мэдэхийг хүсвэл энэ киног үзээрэй.


#5. Curse Of The Zodiac (2007)

Өөрийгөө Зодиак хэмээн нэрлэсэн цуврал алуурчны амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино. Учир битүүлэг утгыг тайлах хэрэгтэй олон зүйлс гардаг энэхүү киног үзээрэй.


#4. Silent House (2011)

Уругвайд болсон жинхэнэ ослоос сэдэвлэгдсэн Америк аймшгийн кино.


#3. Annabelle (2014)

”The Conjuring” киноны үргэлжлэл. Хамгийн аймшигтай чөтгөр шүгэлсэн хүүхэлдэйн тухай гардаг. Мөн кинонд гардагчлан музейд хүүхэлдэйг шоолж элэг доог хийсэн хүмүүс үхэлтэй нүүр тулах шахаж, осолд орсон нь амьдрал дээр яг үнэндээ болсон байдаг байна.


#2. The Dentist (1966)

Энэ киног үзсэний дараа та шүдний эмчид очих бүртээ айдсыг мэдрэнэ.  Цуврал алуурчин болсон шүдний эмчийн амьдралаас сэдэвлэгджээ.


#1. Wolf Creek (2005)

Ээж чинь чамд танихгүй хүмүүстэй ярьж болохгүй гэж хэлдэг байсан уу? Энэ кинонд Иван Милат болон Брейдли Жон нэртэй хоёр эрэгтэйн тухай, мөн тэдний үйлдсэн гэмт хэргийн тухай өгүүлдэг байна.


 С.Тэргэл

 Эх сурвалж: zuv.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car