antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2017 Comments are off

Компьютер жирэмсэн эхчүүдийн дайсан мөн үү

нийтлэсэн Admin

Компьютер нь ургийн хөгжилд дутуу төрөх аюулыг ихэсгэж, эрэмдэг болгодог гэсэн яриа байдаг. Гэвч энэ нь зарчмын үндэслэлгүй буруу зүйл гэнэ. Компьютерын монитор соронзон цахилгаан цацраг цацруулдаггүй бөгөөд хүний амьдарч буй орчинд ямар нэг өөрчлөлт оруулдаггүй. Угаас эмэгтэйчүүд жирэмсэлсэн үедээ эмзэг, өвчлөмтгий болчихдог.

Харин компьютертэй ажиллах хэвшлээс болж тодорхой хэмжээгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Тухайлбал, жирэмсэн үед цусны эргэлтийн өөрчлөлтөөс болж нүдний хараа хэвийн бус болдог. Ийм тохиолдолд компьютерын мониторын сөрөг нөлөөнөөс болгоомжлох хэрэгтэй.

Мөн компьютерын ард сууж байхдаа өрөө тасалгаандаа салхи оруулахгүй байх нь ялангуяа жирэмсэн хүнд маш муугаар нөлөөлдөг. Гэхдээ жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж, урьдчилан сэргийлж чадвал энэ бүгдээс айх зүйл байхгүй. Боломжтой бол компьютерын ард суух цагаа багасгах хэрэгтэй.

Нэг цаг суухдаа дунд нь заавал 15 минутын завсарлага авч цэвэр агаараар амьсгалж алхах, бүүр боломжтой бол жирэмсэн хүмүүст зориулсан биеийн дасгал хийж байгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car