antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2017 Comments are off

Газар тариалан, мал аж ауйн салбарт өссөн үзүүлэлт гарчээ

нийтлэсэн Admin

Үндэсний статистикийн хорооноос  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын үзүүлэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

Ингэхдээ газар тариалан, эрүүл мэнд, гадаад худалдаа, хөдөлмөр эрхлэлт, аж үйлдвэр гэх мэт салбаруудыг ангилан нэг бүрчлэн танилцуулав.

Үүнээс газар тариалангийн салбарт өсөлт гарч өмнөх оны мөн үетэй харьцуулахад тариан талбай 21.6 хувь, үр тариа 13.4 хувиар нэмэгдсэн бол мал аж ахуйн салбарт ч гэсэн ахицтай үзүүлэлт гарч 21 сая төл бойжсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн дүн аж.

Эрүүл мэндийн салбарыг авч үзвэл өнгөрсөн сард 6309 эх амаржсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эхийн эндэгдэл 65 хувиар буурсан гэжээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 39.4 мянга болсон гэнэ.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 4016.2 сая ам долларт хүрсэн байна. Манай улс өнгөрсөн сард нийт 133 улстай худалдаа хийжээ. Экспорт энэ сард өмнөх оны мөн үеэс 744.3 сая ам доллараар өссөн гэсэн үзүүлэлт гарав. Үүнд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн, эрдэс бүтээгдэхүүний экспорт голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр Дархан-Уул аймагт хамгийн их хур тунадас орсон гэжээ. Агаарын үнэмлэхүй их температур Дорнод аймгийн Халх гол, Дорноговь аймгийн Замын-Үүд, Хөвсгөл сумын нутгаар 38.0 хэм, үнэмлэхүй бага даралт Говь-Алтай аймгийн Алтай суманд -14.0 хэмд хүрсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний таван сард 2024 болжээ. Үүнээс объектын түймэр 1792 гарсан байна. Мал амьтны халдварт хонины цэцэг 48, галзуу өвчин 34, шүлхий өвчин 18 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл ослын улмаас 9063.8 сая төгрөгийн хохирол учирч, 169.9 сая төгрөг зарцуулсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 812.8 тэрбум төгрөг болсон гэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ. Ингэж нэмэгдэхэд, тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны эхний таван сард 18 хүртэлх насны 625.8 мянган хүүхдэд 63.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгосон үзүүлэлт гарчээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car