antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2017 Comments are off

Бичил уурхайн журмыг шинэчлэн батлажээ

нийтлэсэн Admin

   Манай улсад гар аргаар олборлолт явуулдаг бүхэл бүтэн цөм байдаг бөгөөд энэ талын олборлолт байнга хэл ам дагуулсаар ирсэн гэхэд хэтийдэхгүй. Тэгвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газраас бичил уурай олборлолын журмыг шинэчлэн батласнаа хэвлэлийнхэнд дуулгалаа.

     Тодотговол Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад, журмыг хэрэгжүүлэх ажлыг харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон.

      Энэхүү шинэ журмаар Иргэний хуулийн дагуу нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон хуулийн этгээдийн ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөлийг есөөс доошгүй гишүүнтэй байхаар журамлаж, тухайн талбай дахь ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар олборлолтын гэрээг байгуулахаар тусгасан нь бичил уурхай эрхлэгчдийн бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон завшаан болжээ. Түүнчлэн бичил уурхайчид ашигт малтмал олборлож, тодорхой хэмжээний орлого олж байгаа Монгол Улсын иргэний хувьд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргээ биелүүлж, нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах юм.

Х.баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car