antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2017 Comments are off

Таван сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

нийтлэсэн Admin

УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ  хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг ч зарлажээ. Уралдааны эцсийн дүнг  2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр гаргах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулах аж. Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа юм байна.  Уралдааны гол зорилго иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car