antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 Comments are off

Ш.Даваахүү: Монгол хүний цусанд нум сум харвах чадвар бий

нийтлэсэн Admin
Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монгол Улсын Гавьяат тамирчин, XX зууны манлай харваач, Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүг урьж ярилцлаа. Тууний хувьд өнгөрсөн амралтын өдөр Үндэсний сурын харвааны эрэгтэйчүудийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Хангарьд” спорт клубээс хоёр багаа дасгалжуупан оролцуулснаас нэг нь улсын аварга, нөгөө нь хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлжээ. Тэмцээнд 21 багийн 250 гаруй харваач оролцсон нь үндэсний сурын спорт хэр өргөн дэлгэр хөгжиж байгаагийн илрэл биз ээ.
-Үндэсний их баяр наадам ч хаяанд ирлээ. Бэлтгэлээ хэр базааж байна даа?
-Бэлтгээд л байна даа. Манай Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо бараг 100-гаад харваачтай. Тэдмааньтодорхой системтэйгээр тогтмол бэлтгэлээ хангаж байгаа.
...Сүүлийн 26 жилийн төрийн их баяр наадмын түрүүгийн 50 хуаийг би өөрөө шавь нартайгаа цуг авсан байдаг юм билээ. 13 түрүүг авсан гэсэн үг. Шавь нараас маань төрийнхөө их баяр наадамд гурав түрүүлсэн нэг, хоёр түрүүлсэн нэг, нэг түрүүлсэн гурван харваач байна. Монгол Улсын мэргэн таван сайхан залуу байна…
-Уяач хүн морьдоо сойгоод наадмыг хоног тоолон хүлээдэг шиг та ч бас шавь нараа сойгоод гэгэлзэн хүлээж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Өөреө ид харваж өндөр амжилт гаргаж байхдаа өөрийгөө сойж,бэлтгэлжилтээ хянадаг байлаа. Наадмын урьд өдөр мэдээж сэтгэл догдолдог байсан. Одоо шавь нараа бэлдээд харж байхад нэлээн олон зүйл ажиглагддаг л даа. Харваачдын ерөнхий байдал ямархуу байна гээд л. Ажиглалтаас харж байхад бэлтгэлжилт нь яг таарч тохирсон, гүйцсэн, амжилт гаргах нь мэдрэгдсэн харваачид арай өөр байдаг. Сэтгэл санааны хувьд тайван, нойр, хоолондоо сайн гээд л анзаарагдана шүү дээ.
-Бэлтгэлийн хажуугаар сэтгэл санааг нь давхар хянана биз?
-Аливаа спортод тамирчдын сэтгэл зүй нь амжилтын 50 хувь байдгийг шинжлэх ухаанаар нотолчихлоо л доо. Тийм учраас дасгалжуулагч хүн сэтгэл зүйд нь маш сайн анхаарах ёстой. Тэгж бодож тамирчдаа бэлтгэж байна даа.
-Ер нь наадамд бэлдэхдээ өвөлжин зааланд бэлтгэл хийдэг үү, эсвэл урин дулаан ороход гадаа бэлдэж эхэлдэг юм уу?
-Одоогоос 4-5 жилийн өмнө тодорхой цаг хугацаанд бэлтгэл хийдэг байлаа. Хавар цас ханзраад, дулаараад гадаа сайхан болсон үед бэлтгэлдээ гардаг байсан. Одоо юм хөгжиж, өөр болсон.Ер нь тогтмол бэлтгэлтэй байж л өндөр амжилт гаргах шаардлагатай болсон. Тийм учраас өвөл заалны бэлтгэл тодорхой хэмжээгээр хийгдэж байгаа. Тэгээд ч шинэ орж ирж байгаа өсвөрийн буюу насанд хүрэгчдийн харваачид намар аравдугаар сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл зааланд сургуулилтаа явуулдаг. Харин тавдугаар сараас эхлэн гадаа өөрийнх нь зайнд нь харвуулдаг болсон.
-Гадаа, дотор харвахын ялгаа нь юундаа байдаг вэ?
-Яг одоогоор үндэсний сурын харвах зай хэмжээтэй заал ховор байна л даа. Үндэсний сур харваа нь эрэгтэй 75 метрт, эмэгтэй нь 65 метрт харвадаг. Ийм том заал танхим байхгүй учраас ойр зайнаас зөвхөн зөв харваж сургах техникийг л заадаг. Харин үндсэн харваагаа гадаа заадаг. Гадаа харвахад цаг агаарын нөлөөлөл их шүү. Үндэсний нум сум өөрөө байгалийн бүтээгдэхүүнээр хийгддэг болохоор байгальтайгаа адилхан хувирч өөрчлөгдөж байдаг. Цаг агаар дулаан үед нум сум зөөлөрнө, хүйтрэхэд хатуурч чангарна. Салхины нөлөөлөл ч байна. Тийм учраас цаг агаарын нөлөөнд гадаа харвахад хүндрэл их.
  -Наадамд бэлдэж байгаа хамгийн бяцхан шавь тань хэдэн настай вэ?
-Ер нь би 10-11 насны хүүхдүүдийг авч, өсвөрийн харваачдыг бэлтгэдэг. Өнгөрсөн аравдугаар сард над дээр ирсэн 10 настай хүү байгаа. Тэр маань маш сайн бэлтгэл сургуулилтаа хийгээд саяхнаас гадаа харваж эхэлсэн. Тэр маань сайн амжилт гаргах байх гэж харж байна даа.
-Хүүхдүүдийг сурын харваанд авахдаа ямар шалгуур тавьдаг вэ. Мэдээж хараа сайн байх нь маш чухал байх?
-Мэдээж тодорхой шалгуурууд байна. Хараа маш сайн байх ёстой, гар, хөлийн бэртэл гэмтэл багатай байх ёстой, биеийн ерөнхий хөгжил сайн байх гэх мэтийг харж байж авдаг. Гэхдээ монголчуудаас харваж чадахгүй хүн нэг ч байхгуй гэж би боддог юм.
Яагаад гэвэл эрт дээр үеэсээ уламжлагдаж ирсэн генд нь заавал нэг юм байна. Ямар ч монгол хүн нум сумыг аваад татаад шууд харваж чаддаг. Гэтэл гадаад хүн шууд аваад харваж чаддаггүй байхгүй юу. Тэгэхээр цусанд нь харвах чадвар байгаа нь харагдаад байгаа юм.
-Ер нь сурын харваагаар хичээллэх нь ямар давуу талтай вэ. Мундаг тамирчин болохгүй ч гэсэн хувь хүнд ямар төлөвшлийг өгдөг юм бол?
-Сүүлийн үед яг энэ утгаар нь хүмүүс их ханддаг болсон. Ерөөсөө миний ажиглалтаас харж байхад хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхдүүд үндэсний сурын харваагаар хичээллээд жил орчим болоход л хөдөлгөөнтэй, сахилгагүй байдал нь алга болчихдог шүү. Тэгэхээр хүүхдэд олгох суурь хүмүүжлийн хувьд асар их ач холбогдолтой юм байна аа гэж би дотроо боддог юм. Энэ утгаараа илүү олон хүүхдийг сургаж, зөв хүмүүжилтэй болоход нь тодорхой хэмжээгээр тус дэм болох сон гэж ажилладаг даа.
-Сайн багшаас сайн шавь төрдөг. Таны шавь нараас гарамгай амжилт гаргасан харваачид олон байгаа байх?
-Миний шавь нараас Монгол Улсынхаа хэмжээнд тэргүүлэх зэргийн амжилт гаргасан олон тамирчин бий. Сүүлийн 26 жилийн төрийн их баяр наадмын түрүүгийн 50 хувийг би өөрөө шавь нартайгаа цуг авсан байдаг юм билээ. 13 түрүүг авсан гэсэн үг. Шавь нараас маань төрийнхөө их баяр наадамд гурав түрүүлсэн нэг, хоёр түрүүлсэн нэг, нэг түрүүлсэн гурван харваач байна. Монгол Улсын мэргэн таван сайхан залуу байна. Спортын мастер цолны болзол хангасан 46, спортын дэд мастерын болзол хангасан 10 гаруй харваач байгаа. Түүнчлэн Монгол Улсын өсвөрийн харваачдын наадамд түрүүлсэн идэр мэргэн цолтнууд 13 байдаг юм. Миний хувьд шавь нарынхаа амжилтаар их бахархдаг.
Танд баярлалаа.
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car