antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2012 Comments are off

Нефтийн үнэ дахин буурах боломжтой гэж үзлээ

нийтлэсэн Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан  өчигдөр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханштай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм.

Валютын ханш чангарсан гэдэг шалтгаанаар нефть импортлогч компаниуд өнгөрсөн сарын 6-нд нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөсөн ч, ам.долларын ханш эргээд буунгуут 50 төгрөг л буулгасан. Уг нь бол литр тутамд нь 170 орчим төгрөгөөр бууруулах бололцоотой гэсэн тооцоо гарч байсан. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан нефть импортлогч компаниудтай хэлэлцээрээ үргэлжлүүлж, нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгах талаар ажиллах үүрэг хүлээжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс хатуу үүрэг өгөгдсөн гэдгийг ч тэмдэглэж байна. Энэ нь нефть импортлох тусгай зөвшөөрөлтэй нь ярих хэмжээнд асуудлыг авч үзэх ёстой гэж үзжээ. Учир нь ам.долларын ханш өдөр тутам тогтвортой хэмжээгээр буурч буй аж. Харин нефть импортлогч компаниуд үнээ буулгахгүй гүрийсээр байгаа тул төр хатуухан арга хэмжээ авч ажиллахаас аргагүй гэж үзсэн бололтой.

Нефтийн бүтээгдэхүүнтэй холбоотойгоор хөндөгдсөн хоёр дахь асуудал нь нөөц бүрдүүлэх тухай юм байна. Нийт 60 мянга орчим тонн нефтийн бүтээгдэхүүн нөөцлөх чиглэлд ажиллах шаардлага байна гэж үзжээ. Гэвч хадгалах сав бэрхшээлтэй гэнэ. Төрд өөрийн гэсэн нефть агуулах сав байдаггүй, хувийн компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр бага хэмжээний нөөц бүрдүүлдэг байсан. Хувийн компаниудтай мөн гэрээ байгуулаад дээрх хэмжээний нефть нөөцөлье гэхэд бас түүнийг агуулах хэмжээний сав байхгүй байгаа. Тиймээс нефть хадгалах савыг Концессын гэрээгээр бариулах ёстой гэж энэ удаагийн хуралдаанаас үзжээ.

Үнэ ханштай холбоотойгоор хөндөгдсөн гурав дахь асуудал нь махны нөөц бүрдүүлэлт, нийслэлийн хэмжээнд борлуулагдаж байгаа нөөцийн махны худалдаа байжээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран махны нөөц дахин бүрдүүлэх чиглэлээр бүх аймгийн Засаг дарга нартай холбогдсон байна. Ямар ч байсан бүх аймгуудаас махны чиглэлээр нөөц бүрдүүлэх боломжтой, ингэхдээ 15 мянган тоннд хүргэх бололцоотой байгаа аж. Тиймээс хэрэглэгчдэд хүргэх талд маш сайн зохион байгуулалт хэрэгтэй байна гэж үзжээ. Өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын Ерөнхий сайд нөөцийн махны худалдаа нийслэлд ямар байдлаар зохион байгуулагдаж байгаад гэнэтийн шалгалт хийсэн юм. Улмаар нөөцийн махыг хэрэглэгчдэд хүргэх талд зохион байгуулалт дутаж байна гэж үзжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг өгснөөр 80-аас дээш настай ахмад настнуудад нөөцийн махыг гэрээр хүргэх үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн байна. Түүнчлэн нөөцийн махыг гулуузаар нь бус жижиглэнгээр олон цэгээр худалдах нь их хэмжээгээр хэсэг бусаг хүмүүс тэр дундаа чадалтай тэнхээтэй нь худалдаж аваад, чадал муутай нь хоосон хоцорч дахин оочерлож ажил удаж байгаад цэг тавих боломжтой гэж үзжээ. Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд түүнийхээ 3000 тонн гаруйг худалдан борлуулаад байгаа тухай албан мэдээ гараад буй. Тэгвэл одоо нэмж 15 мянган тонн мах орон нутгаас бэлтгэн нийлүүлэхээр болоод буй нь энэ бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт махны нөөц бүрдүүлэх төсвийн зээл авах эрхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм байна.

Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараагийн асуудал нь  “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлын талаар танилцуулга хийсэн байна. Гэхдээ эцсийн шийдэл гаргаагүй, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас эцсийн шийдэл гаргана. Ямар ч байсан бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хүрээнд Хөгжлийн банк 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүргийг хүлээжээ. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг дээрх иргэдэд олгох хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө. Харин орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байгаа тул түүнд төр хүчээр оролцож, нэг метр квадрат нь ийм хэмжээний үнэтэй байх ёстой гэсэн хатуу үнэ тогтоох боломжгүй байгааг онцоллоо.

Мөн тус яамны эрхлэх хүрээнд яригдсан хоёр дахь асуудал нь авто зам аж. Ингэхдээ зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох хүрээнд Хөгжлийн банк мөн 290 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүрэг хүлээжээ. Авто зам барих аймгуудад  Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Завхан, Өмнөговь хамаарч байна.  Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт авто зам тавих хүрээнд 346 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан бөгөөд тендэр уралдаант шалгаруулалт нь зохих журмын дагуу явж буй аж. Энэ онд дээрх хөрөнгөөр 800 гаруй км авто зам, 600 гаруй км гүүр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ ажил мөн давхар хийгдэх болохыг мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ. Тус салбартай холбогдох гурав дахь асуудал нь МИАТ компанийн агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбогджээ.

Агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангах хүрээнд шалгалтын дүнг эргэн авч үзэхээр энэ удаагийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Мөн “МИАТ” компанийг удирдах удирдлагын багийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ удирдлагын багийг шалгаруулахдаа Монгол баг байх ёстой гэсэн зарчмын шийдлийг гаргаад буй талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд онцоллоо.

Эрдэм шинжилгээний ажилтанд цол олгоно

Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийн  хэмжээ тогтоох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн аж.  “Шинжлэх ухаан, технологийн тухай” Монгол Улсын  хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, эрдэм шинжилгээний дэд ажилтан гэсэн мэргэжлийн зэрэг олгох юм.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэрэгтэй ажилтанд үндсэн цалингийн 20 хувь, эрдэм шинжилгээний ахлах зэрэгтэйд 15 хувь, эрдэм шинжилгээний дэд зэрэгтэйд 10 хувийн нэмэгдлийг олгох болно. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүн гаргах, тогтвор суурьшилтай ажиллахад эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийн салбарт төсвөөс цалинжиж байгаа эрдэм шинжилгээний үндсэн ажилтан 1569 ажиллаж байгаагаас тэргүүлэх ажилтан 115, ахлах ажилтан 315, дэд ажилтан 550, дадлагажигч ажилтан  387, туслах ажилтан 202  ажиллаж байна.  Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг олгохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 201 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 211 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын дагуу 4 жил тутам явуулах аттестатчиллын дүнг харгалзах болно.  Эрдэм шинжилгээний ажилтанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэлд зориулж жилд 486,8  сая төгрөгөөр цалингийн сан нэмэгдэх ба холбогдох зардал 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан байна.

Нефтийн бүтээгдэхүүнтэй холбоо­тойгоор хөндөгдсөн хоёр дахь асуудал нь нөөц бүрдүүлэх тухай юм байна. Нийт 60 мянга орчим тонн нефтийн бүтээгдэхүүн нөөцлөх чиглэлд ажил­лах шаардлага байна гэж үзжээ. Гэвч хадгалах сав бэрхшээлтэй гэнэ. Төрд өөрийн гэсэн нефть агуулах сав байдаггүй, хувийн компаниудтай гэрээ байгуулах чиглэлээр бага хэмжээний нөөц бүрдүүлдэг байсан. Хувийн компаниудтай мөн гэрээ байгуулаад дээрх хэмжээний нефть нөөцөлье гэхэд бас түүнийг агуулах хэмжээний сав байхгүй байгаа. Тиймээс нефть хадгалах савыг Концессын гэрээгээр бариулах ёстой гэж энэ удаагийн хуралдаанаас үзжээ.

Үнэ ханштай холбоотойгоор хөндөгдсөн гурав дахь асуудал нь махны нөөц бүрдүүлэлт, нийслэлийн хэмжээнд борлуулагдаж байгаа нөөцийн махны худалдаа байжээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран махны нөөц дахин бүрдүүлэх чиглэлээр бүх аймгийн Засаг дарга нартай холбогдсон байна. Ямар ч байсан бүх аймгуудаас махны чиглэлээр нөөц бүрдүүлэх боломжтой, ингэхдээ 15 мянган тоннд хүргэх бололцоотой байгаа аж. Тиймээс хэрэглэгчдэд хүргэх талд маш сайн зохион байгуулалт хэрэгтэй байна гэж үзжээ. Өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын Ерөнхий сайд нөөцийн махны худалдаа нийслэлд ямар байдлаар зохион байгуулагдаж байгаад гэнэтийн шалгалт хийсэн юм. Улмаар нөөцийн махыг хэрэглэгчдэд хүргэх талд зохион байгуулалт дутаж байна гэж үзжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг өгснөөр 80-аас дээш настай ахмад настнуудад нөөцийн махыг гэрээр хүргэх үйлчилгээг өчигдрөөс эхлүүлсэн байна. Түүнчлэн нөөцийн махыг гулуузаар нь бус жижиглэнгээр олон цэгээр худалдах нь их хэмжээгээр хэсэг бусаг хүмүүс тэр дундаа чадалтай тэнхээтэй нь худалдаж аваад, чадал муутай нь хоосон хоцорч дахин оочерлож ажил удаж байгаад цэг тавих боломжтой гэж үзжээ. Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд түүнийхээ 3000 тонн гаруйг худалдан борлуулаад байгаа тухай албан мэдээ гараад буй. Тэгвэл одоо нэмж 15 мянган тонн мах орон нутгаас бэлтгэн нийлүүлэхээр болоод буй нь энэ бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газарт махны нөөц бүрдүүлэх төсвийн зээл авах эрхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм байна.

Зургаан хувийн хүүтэй зээлийг шийднэ

Засгийн газрын ээлжит хуралдааны дараагийн асуудал нь  “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудлын талаар танилцуулга хийсэн байна. Гэхдээ эцсийн шийдэл гаргаагүй, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас эцсийн шийдэл гаргана. Ямар ч байсан бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хүрээнд Хөгжлийн банк 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүргийг хүлээжээ. Мөн жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг дээрх иргэдэд олгох хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам хамтран асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө. Харин орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдаж байгаа тул түүнд төр хүчээр оролцож, нэг метр квадрат нь ийм хэмжээний үнэтэй байх ёстой гэсэн хатуу үнэ тогтоох боломжгүй байгааг онцоллоо.

Мөн тус яамны эрхлэх хүрээнд яригдсан хоёр дахь асуудал нь авто зам аж. Ингэхдээ зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох хүрээнд Хөгжлийн банк мөн 290 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүрэг хүлээжээ. Авто зам барих аймгуудад  Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Завхан, Өмнөговь хамаарч байна.  Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт авто зам тавих хүрээнд 346 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан бөгөөд тендэр уралдаант шалгаруулалт нь зохих журмын дагуу явж буй аж. Энэ онд дээрх хөрөнгөөр 800 гаруй км авто зам, 600 гаруй км гүүр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ ажил мөн давхар хийгдэх болохыг мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ. Тус салбартай холбогдох гурав дахь асуудал нь МИАТ компанийн агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбогджээ.

Агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангах хүрээнд шалгалтын дүнг эргэн авч үзэхээр энэ удаагийн хурал­даанаас шийдвэрлэжээ. Мөн “МИАТ” компанийг удирдах удирдлагын багийн шалгаруулалттай хол­боотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ удирдлагын багийг шалга­руулахдаа Монгол баг байх ёстой гэсэн зарчмын шийдлийг гаргаад буй талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд онцоллоо.

Эрдэм шинжилгээний ажилтанд цол олгоно

Эрдэм шинжилгээний ажилтанд олгох зэрэг дэвийн нэмэгдлийн  хэмжээ тогтоох тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн аж.  “Шинжлэх ухаан, технологийн тухай” Монгол Улсын  хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтан нь Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажил­тан, эрдэм шинжилгээний ахлах ажил­тан, эрдэм шинжилгээний дэд ажил­­­тан гэсэн мэргэжлийн зэрэг олгох юм.

Эрдэм шинжилгээний тэргүүлэх зэрэгтэй ажилтанд үндсэн цалингийн 20 хувь, эрдэм шинжилгээний ах­лах зэрэгтэйд 15 хувь, эрдэм шинжил­гээний дэд зэрэгтэйд 10 хувийн нэмэгдлийг олгох болно. Энэ нь эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүн гаргах, тогтвор суурьшилтай ажиллахад эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.Монгол Улсын шинжл‎эх ухаан, технологийн салбарт төсвөөс цалинжиж байгаа эрдэм шинжилгээний үндсэн ажилтан 1569 ажиллаж байгаагаас тэргүүлэх ажилтан 115, ахлах ажилтан 315, дэд ажилтан 550, дадлагажигч ажилтан  387, туслах ажилтан 202  ажиллаж байна.  Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг олгохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 201 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлтээр дүгнэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 211 дугаар тушаалаар батлагдсан эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын дагуу 4 жил тутам явуулах аттестатчиллын дүнг харгалзах болно.  Эрдэм шинжилгээний ажилтанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэлд зориулж жилд 486,8  сая төгрөгөөр цалингийн сан нэмэгдэх ба холбогдох зардал 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан байна.

Ш.ЧИМЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car