antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 Comments are off

Цагдаа нар Манчестерийн алан хядагчийн гэрэл зургийг олонд цацлаа

нийтлэсэн Admin

-Амиа золиослогч алан хядагч Салман Абеди тавдугаар сарын 22-нд “Манчестер-Арена” тоглолтын танхимд тэсрэх бөмбөг хаяж, 22 хүний аминд хүрч, 60 гаруй хүнийг шархдуулсан билээ-

Манчестерийн цагдаагийн газраас амиа золиослогч алан хядагч Салман Абедигийн гэрэл зургийг олон нийтэд цацлаа. Тэрээр энэ сарын 22-нд “Манчестер-Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын танхимд бөмбөг тэсэлж, 22 хүний аминд хүрч, 60 гаруй хүн шархадсан билээ. Энэ бол Британийн түүхэнд 2005 оны долоодугаар сард Лондоны метронд болсон дэлбэрэлтээс хойших хамгийн их цус асгаруулсан алан хядах ажиллагаа болжээ. 2005 оны дэлбэрэлт 50 гаруй хүний аминд хүрсэн юм.
Цагдаагийн газраас гаргасан энэхүү гэрэл зургийг алан хядах ажиллагаа болдог өдөр Абедигийн ажиглалтын камерт үлдсэн бичлэгээс авсан бололтой. Гэхдээ зургийг авсан цаг хугацаа, газрыг цагдаагийн газраас мэдээлээгүй байна.
Абедигийн “Манчестер-Арена”-д энэ сарын 22-ны орой үйлдсэн алан хядах ажиллагаа 22 хүний аминд хүрсэн юм. Энэ бол Британийн түүхэн дэх хохирогсдын тоогоороо гуравдугаарт бичигдэх томоохон халдлага. Үүнээс өмнө 2005 оны долоодугаар сард Лондоны метронд халдлага болж, 52 хүн амиа алдсан бол Локерби дээгүүр нисч явсан “Boeing 747” онгоцонд дэлбэрэлт болж, 270 хүн амт үрэгдсэн билээ.
Манчестерийн цагдаагийн газраас Абедийг тавдугаар сарын 18-наас хаагуур явж байсныг мэдсэн бол мэдээлэхийг иргэдээсээ хүсчээ. Түүний хувьд энэ өдөр Ливиэс Их Британид ирсэн аж.
Дэлбэрэлт болохоос өмнө Абеди Манчестерийн төв хэсэгт хөлсөлж байсан өрөөндөө байжээ. Энэ нь тэрээр тэсрэх төхөөрөмжөө угсарч дуусгаад цэнгэлдэх хүрээлэн рүү хөдөлсөн байх магадлалтай байна. Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа ахицтай явааг мэдээлээд тэдэнтэй хамт 1000 хүн ажиллаж байгаа гэжээ. Үүнээс гадна хэдэн зуун офицер Их Манчестерт аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Цагдаагийн газраас дэлбэрэлтийн дараа амиа золиослогчийг тогтооход хоёр цаг орчмын хугацааг зарцуулжээ. Өдгөө цагдаа нар 14 газарт нэгжлэг, эрлийн ажиллагааг явуулж байна. Үүнээс гадна Салман Абедигийн ах зэрэг 13 хүнийг алан хядах ажиллагаанд сэжиглэн саатуулжээ.
Манчестерт дэлбэрэлт болсны дараа Их Британи улс алан хядах ажиллагааны түвшнээ хамгийн дээд буюу “хямралын” болгон нэмэгдүүлсэн бол бямба гарагт “ноцтой” болгон бууруулсан байна. Энэ нь алан хядах ажиллагаа болох магадлал өндөр ч зогсоох боломжгүй гэсэн үг. Харин “хямралын” түвшин нь дараагийн халдлага болох эрсдэл өндөр, түүнийг ч зогсоох боломжгүй гэсэн үг аж.
Тус улсад алан хядах аюул заналхийллийн түвшнийг цагдаа, тагнуул болон хүчний бусад байгууллагын шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Алан хядах ажиллагааны анализын нэгдсэн төвөөс тогтоодог. Бямба гарагт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй КОБРА Засгийн газрын онцгой хороотой хуралдсаныхаа дараа цагдаагийн газрын сүүлийн өдрүүдэд авсан арга хэмжээний үр дүнд тус улсын алан хядах аюул заналхийллийг бууруулж чадлаа гэжээ. Британид аюулгүйн арга хэмжээг нэмэгдүүлж, цагдаа нар зугаа цэнгэлийн бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car