
Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.