Нисэх хүчний 92 жилийн ой, Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан маргааш 14:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглох бөгөөд Улсын баяр наадмын өмнөх хамгийн том сорил энэ юм. Барилдааны өмнө ёслолын жагсаал, шүхрийн буулт, урлагийн тоглолт гээд тухайн өдрийн бүх үзвэр үнэ төлбөргүй юм байна. Тухайн өдрийн 19:00 цагт хүүхэд, залуустаа зориулан шоу тоглолт зохион байгуулах аж.
Сонирхуулахад, тус барилдаан 1996 онд анх болоход аварга О.Балжинням түрүүлж, гарьд П.Сүхбат үзүүрлэж байв.
Холбоотой мэдээ
Comments are closed.