Монгол улсыг цөмийн жорлон болгох эрх баригчдын санаархалыг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд хүргэж цаг саяхан.
Хэзээч яригдаагүй асуудал, хэзээч хийгдээгүй хэлэлцээр, хэзээч уулзаагүй уулзалтаар гүтгэн гүжирдэж байна гэхчлэнгээр манай эрх баригчдын тайлбарлаж байсан энэ асуудал тэгвэл одоо дахин босч ирж байна. Дөнгөж саяхан цөмийн инергийн газарын даргын халаа сэлгээ тэрнийг тойрсон асуудал энэ байдлыг гэрчлэх нэгэн жишээ боллоо.
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож захирамжилдаг сайд байдаг. Сайдын үзэмжээр даргын суудалд сэрүүн зүүдлээд оччихдог намын гишүүн байдгийг харуулж байгаа. Хараат бус шүүх засаглалыхаа шат шатанд хэлэлцэн гаргасан захирамж шийдвэрийг ерөнхий сайд хүчингүй болгож байгаа нь энэ хардлагыг улам бүр батлаж байгаа нэг томоохон шалтгаан гэж хэлж болхоор байгаа. Монголд цөмийн хаягдал булах тухай асуудал яригдаагүй биш яригдсан , Ингэхдээ олон улсын төвшинд өндрөө авч байсныг нь мэдээгүй биш мэдсэн хүмүүс бий. Хэрэв зээ манай орон газарын хөрсөндөө цөмийн хаягдал булхад хоргүй байсансан бол тэрнийг нь мэргэжлийн ганц газар нь буюу цөмийн инергийн газар хүлээн зөвшөөрөх ёстой байлаа.
Харамсалтай нь монголчууд биднийг үнэдстэнээр нь бөхөөж мэдэх энэ асуудлыг эсэргүүцсэн хэн ч байсан төрийн төмөр нударгыг хүртэх болоод байна. Болохгүй гэж хэлсэн хэнийг ч байсан ажлаас нь халах гэж улайран зүтгэж болно гэсэн хэнийг ч гэсэн дэмжин дээшлүүлж байгаа нь энэ асуудлыг улам бүр бататгаж өгч байна. Асуудал арасаа баримттайгаа дэлгэгдэж мэдхээр байна.
С.Данзан
Холбоотой мэдээ
Comments are closed.