antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 Comments are off

Хурдан удмын адууны хулгайчийг мөрч нохой илрүүлжээ

нийтлэсэн Admin

Хурдан удмын адуу хулгайлсан этгээдүүд адууг махалж байсныг цагдаагийн алба хаагчид мөрч нохойн тусламжтайгаар илрүүлэн баривчилжээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагыг энэ сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, нохойг мөрдлөгөд ашигласнаар тухайн гэмт хэргийн халуун мөрөөр нь шуурхай илрүүлжээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байсныг  тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар ЦЕГ-ын албаны нохдын тусламжтайгаар 85 гэмт хэргийг шуурхай илрүүлээд байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car