antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 Comments are off

Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр үргэлжилнэ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Зам тээврийн салбарынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцуулж байна.

Тус өдөрлөгт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ -аас дараах үйлчилгээг үзүүлж байна. ҮҮНД:
-Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх, зөвлөгөө өгөх
-Техникийн хяналтын үзлэг оношлогооны талаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
-Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах
-Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх
-Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх
-Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх
Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх
-Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх
-Үйлдвэрийн газрын 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах, мэдээллэх,
-1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх
-Дотоодод үйлдвэрлэсэн автомашин, автобусыг танилцуулах
-Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, үйлчилгээ үзүүлэх
-Тээвэрлэлтэнд явдаг зарим тээврийн хэрэгслийг танилцуулах зэрэг автотээвэртэй холбоотой үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
Мөн хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, азтан тодруулах үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car