antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 Comments are off

​ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

нийтлэсэн Admin

Энэ сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Аюуш тэргүүтэй, Төлөөлөгч, Тэргүүлэгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Зочид, Төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

Энэ үеэр Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал хурлын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулж зочдын сонирхсон асуултад хариулт өглөө. Хүрэлцэн ирсэн зочид Төлөөлөгчид дүүргийн Гудамж байрны нийтийн эргүүл, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээний талаар сонирхож асууж байлаа.
Үүний дараа ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр дүүргийн хүүхдийн номын өргөө, 3 дугаар хорооны Иргэний танхимын өдөр дутмын үйл ажиллагаатай танилцуулсан юм.













Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car