antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2017 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан байна

нийтлэсэн Admin

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 25-30 хэм бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 хэм Сэлэнгэ, Хараа голын сав нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн,  өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй.. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм өдөртөө 23-25 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car