antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2017 Comments are off

“ Ажлын байр – Амьдралын баталгаа “ хөдөлмөр, халамжийн өдөрлөг яармагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

нийтлэсэн Admin

2017 оны 05 сарын 19 ны өдөр 11:00 цагаас СХД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь СХД-ийн ЗДТГ-ын урьд талбайд “ Ажлын байр – Амьдралын баталгаа “  хөдөлмөр, халамжийн  өдөрлөг яармагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

Тус арга хэмжээнд  СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн,  ажилгүй болон ажил идэвхтэй хайж буй иргэд хамтран оролцоно.

СХДүүрэг үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлагаар зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр  УИХ, ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон  Нийслэл, дүүргийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилгүй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, зөвлөн туслах, халамжийн үйлчилгээг дүүргийн иргэддээ  түргэн шуурхай нэг цэгээс хүргэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг суртачилан борлуулалтыг дэмжих, ажил олгогч байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах зэрэг олон талт чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд иргэдэд ХАБЭА, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэх, ажлын байрны зуучлал зохион байгуулах, шинээр бий болсон ажлын байрыг бүртгэх, иргэдэд ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох  чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж  ажиллах  бөгөөд  “ ЭКО КОНСТРАКШН” ,ХК   “ Сонгинохангай “ ХХК, ,  “ Өндөр буянт “ холдинг  ,     “ Алтайн хүдэр “ ХХК  зэрэг  10 гаруй ажил олгогч байгууллагууд хамтран ажиллах бөгөөд  сул чөлөөтэй ажлын байранд иргэдийг бүртгэж ажлын байрны зуучлал зохион байгуулна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг байгууллагуудын төлөөлөл болж “ TST” сургалтын төвийн хамт олон хүрэлцэн ирж өөрийн үйл ажиллагаагаа  олон нийтэд суртачилан ажиллана.

Дүүргийн зорилтот өрхийн хөгжил  хамгааллыг сайжруулах үндсэний хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон өрхийн гишүүдийг оролцуулан  нийгмийн халамжийн тухай багц хуулийн хүрээнд  зөвлөх үйлчилгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврээр үнэгүй зорчих “ SMART “  картын сунгалтыг хийх  үйлчилгээ үзүүлнэ.

2016 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авч ажлын байр бий болгосон болон 2017 онд хөтөлбөрт хамрагдахаар төсөл ирүүлсэн  иргэд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, борлуулалт хийнэ.

 Тус арга хэмжээд СХД-ийн 32 хорооны иргэд хамрагдана.

Мэдээлэл авах утасны дугаар:

СХД-ийн ХХҮХ-ийн хөдөлмөр, эрхлэлтийн албаны дарга 91901039

Мэргэжилтэн 99900947

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car