antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2017 Comments are off

“Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулна

нийтлэсэн Admin

 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд өнөөдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах  санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино. Ийнхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зочид, жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх, тэднийг  “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж өгөх, гэрлэх ёслолын ордонг хотын аяллын маршрутад оруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлөөр хангах, аялал жуулчлалын тур оператор компаниудын хүрээнд шинээр аяллын бүтээгдэхүүн бий болгох, хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг  хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car