Үндэсний баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлжээ. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхээр наадмын зохион байгуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Соёл урлагийн газар хамтран урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, Хүй долоо худагт зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээ, Улаанбаатарын үдэш- Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн, Төрийн хүлээн авалтын урлагийн тоглолт, Дэлхийд нэр алдраа дуурсгасан “Монголчуудын бахархал” уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулах юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.