antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2017 Comments are off

Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно

нийтлэсэн Admin

-Салбарын бүхий л үйлчилгээг нэг дороос хөнгөлөлттэй, түргэн шуурхай хүртэх боломжтой-

Зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ ТӨХК, УБТЗ ХНН, Монголын төмөр зам ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд үйл ажиллагаагаа, ажлын үр дүнгээ танилцуулахаас гадна иргэд олон нийтэд чиглэсэн үйлчилгээг хөнгөлөлттэй, түргэн шуурхай үзүүлэх юм байна.

Тухайлбал, Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх, Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох, тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх, Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх зэрэг автотээврийн чиглэлээр үйлчилгээ мэдээлэл авах боломжтой юм. Мөн Мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, Онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь авч болох аж.

Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох аж. Мөн хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн гаргаж, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн УБТЗ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай галт тэрэгний талаарх танилцуулга мэдээлэл өгч, үйлчилгээг сайжруулж, билет захиалга, интернет захиалга зэрэг үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car