antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2017 Comments are off

БНАСАУ үл мэдэгдэх пуужин туршив

нийтлэсэн Admin

М.ХҮСЛЭН

БНАСАУ өчигдөр баруун эрэг дэх полигоноос үл мэдэгдэх загварын пуужин харвасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын цэргийнхний эх сурвалжаас иш татан “Ройтерс” агентлаг ингэж мэдээлсэн байна.

БНСУ-ын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, энэ нь баллистик пуужин байж магадгүй гэнэ. Хэрвээ уг мэдээлэл нотлогдвол, энэ нь өмнөх туршилт бүтэлгүйтсэнээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд хийсэн анхны туршилт болно. Хойдынхны харвасан пуужин ойролцоогоор 700 км нисчээ. “БНАСАУ үл мэдэгдэх пуужингаа өнөөдөр өглөө 05:27 цагийн үед Пёнан-Пукто мужийн Кусоны орчмоос харвалаа” гэж “Ёнхап”-т мэдээлжээ.

БНАСАУ-ын харвасан пуужин Японы эдийн засгийн бүсийн хилийн гадна Япон тэнгисийн усан мандалд унасныг “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Пуужин 30 минут хэртэй нисч, тэнгист унажээ.

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гаригт албан тушаалдаа орсны дараах анхны туршилт болж байна. Тэр Умардтай яриа хэлэлцээр хийхийг зорьж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car