Авьяаслаг хүү Б.Бат-Энэрэл энэ сарын 20-нд “Бат-Энэрэлтэй орчлон” хандивын тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд хүүд зориулан Өвөрмонголын ахан дүүс хандивын арга хэмжээ зохион байгуулжээ.

Тус хандивын арга хэмжээ энэ сарын 7-ны өдрийн 14:00 цагаас эхэлж 8-ны өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжилж нийт 49550.19 юань цугласан байна. Хандивыг зохион байгуулсан баг энэ сарын 8-ны өдрийн 20:00 цагт хандив зогсохыг зарласан ч үргэлжлэн олон хүн хандивын мөнгө явуулжээ.

Иймд, өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг хүртэл нийт 51555.83 юань цуглаж, Б.Бат-Энэрэлийн эхний ээлжид эмчилгээнд хандахад хангалттай болсон тул хандивын арга хэмжээ дууссаныг зарласан байна. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар бодож үзвэл 18 сая төгрөг орчим болох аж.

Тоглолтын талаарх мэдээллийг ЭНДЭЭС  уншаарай.