antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 Comments are off

Хууль зөрчиж 5,5 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”    ХХК-ийн 2015, 2016 оны гуравдугаар улирлын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компанийн санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үр ашгийн байдал, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, захиран зарцуулалт, хөрөнгөд бүртгэлээр тавьж буй хяналт, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”, “Өмч эзэмшлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн явц, өр авлага, барагдуулалт, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ хэлцэл, худалдан авалтын үйл ажиллагааг хамруулж, дүгнэлт гаргажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчиж, 5,5 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил дутагдал илэрсэн байна.

Ажлын хэсэг шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, компанийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болгожээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн өвлөөс эхлэн төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид санхүүгийн шалгалт хийж эхэлсэн юм. Иймээс энэ удаагийн шалгалт нь цуврал ээлжит шалгалтынх нь нэг гэж ойлгож болох аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car