antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 Comments are off

ХУВААРЬ 2017: Халуун усыг хамгийн ихдээ ДОЛОО ХОНОГ тасална

нийтлэсэн Admin

Жил бүрийн зуны улиралд Улаанбаатар хотын дулааны төв шугамд засварын ажил хийгддэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тавдугаар сарын 10-наас эхлэн халуун ус хязгаарлана гэх мэдээлэл тараад буй.

Энэхүү мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-ийн Ашиглалт, засвар шинэчлэлтийн алба Ж.Батмөнх “Манайх энэ жил буюу 2017 оны зуны засвараар тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлахаар болсон.

Тавдугаар сард нэг удаа, долоодугаар сард нэг удаа хэсэгчлэн тасалж, зуны засвараа хийнэ.Энэ сарын 10-наас халуун усыг тасална гэсэн мэдээлэл 2016 оны мэдээлэл юм.

Гэхдээ хуучин хэрэглээний усыг 14 хоногийн хугацаанд хязгаарладаг байсан бол энэ жил нэмэлтээр бригад 24 цагаар ажиллаж, ихдээ 7 хоног байхаар төлөвлөөд байгаа” гэв.

ЭНЭ ЗУНЫ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ /2017 ОН/
Огноо Засвар хийгдэх байршлууд Хугацаа
1 V/15-V/19 Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчим /5 хоног/
2 V/16-V/20 Мах Импекс ХК, 21-р хороолол, Орчлон хороолол орчим /5 хоног/
3 V/22-V/27 БӨҮРаион, Бетон арматур, Үйлдвэрийн раион, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, АПУ ХК, Нэхмэлийн байрууд, ХУД нэгдсэн эмнэлэг орчим /6 хоног/
4 VI/05-VI/11 Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчим /7 хоног/
7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд
5 VII/17-VII/21 Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид /5 хоног/
6 VII/24-VII/28 УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим /5 хоног/
7 VII/31-VIII/04 Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим /5 хоног/
8 VIII/07-VIII/11 3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим /5 хоног/
9 VIII/14-VIII/18 ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим /5 хоног/
10 VIII/21-VIII/25 Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим /5 хоног/
11 VIII/22-VIII/26 Шөний зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, БЗДүүрэг, БХЯам, СОС хотхон, 16-р хороолол, БХИСургууль орчим /5 хоног/
12 IX/04-IX/08 Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах /5 хоног/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car