antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2012 Comments are off

Өдөр бүр гоё тоглолттой

нийтлэсэн Admin

Хүсэн хүлээсэн мөч ирлээ. Дэлхийн хаан спорт хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн том, нэр хүндтэй, хүчирхэг тэмцээн бол “Аваргуудын лиг”. Харин “Аваргуудын лиг”-ийн хамгийн торгон мөч нь плей-офф шат байдаг. Тэгвэл хасагдах шатны тоглолт өнөө шөнө эхлэх гэж байна.

Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) энэ шатны найман хос тоглолтыг дөрөв дөрвөөр нь, хоёр өдөр хуваан явуулдаг байсан. Энэ шатны гал гарсан олон тоглолт зэрэг болоход алаг бөмбөгийн хорхойтнууд нэгээс бусдыг нь үзэж чаддаггүй байв. Харин Европын хөлбөмбөгийн холбоо хоёр жилийн өмнөөс найман хос тоглолтоо дөрвөн хэсэгт хуваасан нь олны талархлыг хүлээсэн билээ.
Бага шөвгийн тоглолтын хуваарилалтыг тун ч тэнцүүхэн хийсэн байна. Өөрөөр хэлбэл хамгийн ихээр сонирхол татаж байсан дөрвөн тоглолтыг салгажээ. Өдөр бүр нэг гоё тоглолттой болсонд хөлбөмбөгийн хорхойтнууд баяртай байгаа.

Басхүү манай хойд хөршийн хоёр баг плей-оофт үлдсэн нь бүр ч их баярлуулсан. Учир цагийн зөрүүнээс шалтгаалж ОХУ-ын багууд нутагтаа хийх тоглолтоо эрт эхлүүлдэг. Тиймээс бид “Зенит”-“Бенфика”, ЦСКА-“Реал”-ын тоглолтыг 01:00 цагаас үзэх нь ээ. Энэ өдрүүдэд товлогдсон удаах тоглолтыг залгуулаад ч үзэх боломжтой. Мэдээж бусад бүх тоглолт тогтсон цагтаа буюу 03:45-д эхэлнэ. Уншигч та бага шөвгийн гал гарсан тоглолтын хуваарийг эндээс үзнэ үү.

1/8 ШИГШЭЭ ТОГЛОЛТ:

Леверкузен (Герман)     Барселона (Испани)        II.14-15    III.07-08
Лион (Франц)                АПОЭЛ (Кипр)                 II.14-15    III.07-08
Милан (Итали)              Арсенал (Англи)               II.15-16    III.06-07
Зенит (ОХУ)                  Бенфика (Португал)          II.15-16    III.06-07
Наполи (Итали)             Челси (Англи)                  II.21-22    III.14-15
ЦСКА (ОХУ)                  Реал (Испани)                 II.21-22    III.14-15
Базель (Швейцарь)       Бавари (Герман)              II.22-23    III.13-14
Марсель (Франц)          Интер (Итали)                   II.22-23    III.13-14

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car