Энэ сарын 8-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай Г.Даваадорж хүү алга болжээ. Хүү 68-р дунд сургуулийн 6-р ангид сурдаг бөгөөд 13 цагийн орчимд хичээлдээ явна гэж гараад сургуульдаа очилгүй сураггүй алга болсон байна. Хүүгийн гэр нь сургуулиас 500 метрийн зайд байдаг ба ойр орчмын хяналтын камеруудыг шалгаж үзэхэд сургууль орох зам гарч байгаа дүрс бичлэгээс өөр бичлэг олдоогүй талаар сургуулийн захиргаа мэдэгджээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба харсан үзсэн хүмүүс байвал 9955 2018, 9925 8500, 9900 6260 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна. Сүүлийн үед хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихээр гарч байгаа тул зөвхөн сургууль гэлтгүй цэцэрлэгийн насны хүүхдүүдийг танихгүй этгээд хуурч мэхлэн авч явахыг завдсан хэргүүд ч гарсаар байгаа билээ. Иймд эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг очих газарт нь заавал хүргэж өгч байхыг анхааруулж байна.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.