antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 Comments are off

В.Путиний таван жилийн амжилтыг Оросууд үнэлэв

нийтлэсэн Admin

 

В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсоны таван жилийн ой өчигдөр боллоо. Оросын Ерөнхийлөгч агсан Б.Ельцин 1999 оны арванхоёрдугаар сарын 31- нд Ерөнхийлөгчийн албаа өөрийн хүсэлтээр В.Путинд хүлээлгэн өгснөөс хойш 18 жил өнгөрчээ. Владимир Путин тухайн үед ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байв. Түүнийг Ерөнхийлөгч болох үед ОХУ-ын эдийн засаг хүнд байсан төдийгүй улс орных нь нэр хүнд их гүрнүүдийн дунд унасан байжээ. Тиймээс залуухан улстөрчийг Оросыг удирдаж чадахгүй гэж ажиглагчид дүгнэсэн нь алдаа байв. Харин ч В.Путин хоёр удаа улиран сонгогдохдоо улсынхаа нэр хүндийг сэргээж, дотоодын хямралаа давж чадсан юм. Тэрбээр 2008-2012 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажилласан билээ. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг зургаан жил болгон өөрчилжээ. Улмаар 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар гурав дахь удаагаа төрийн тэргүүн болсон билээ. Тэр үеэс хойш таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч ОХУ Крымийг захиргаандаа нэгтгэсэн, Сирид амжилттай цэргийн ажиллагаа явуулсан, өвлийн олимп зохион байгуулсан зэрэг хариуцлагатай чухал ажлыг амжилттай гүйцсэн гэж оросууд Ерөнхийлөгчийнхөө гавьяаг онцолж байна.

В.Путин “Ирэх арван жил Оросын ирээдүйг шийдвэрлэх чухал үе болно. Би тулгарах сорилтын өмнө бэлэн байна” хэмээн 2012 онд хэлжээ. Барууны хориг зэргээс улбаалан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Оросын эдийн засаг хямралтай байсан ч 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн энэ онд тус улсын эдийн засаг хоёр хувиар өсч магадгүй аж. Энэ нь В.Путиний эдийн засгийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж буйн илрэл гэдгийг “РИА новости” агентлаг онцолсон байна.

2018 оны гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар Орос улсыг 2024 он хүртэл хэн удирдах нь шийдэгдэх юм. Ард иргэдийн дунд явуулсан судалгаагаар оросуудын 64 хувь нь Владимир Путинд дахин итгэл хүлээлгэхэд бэлэн аж. Энэхүү судалгааг “Левада-Центр” байгууллагаас явуулжээ. Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 64 хувь нь В.Путинийг улираах бодолтой байсан бол 22 хувь нь шинэ хүн гараасай гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 36 хувь нь В.Путин хүндэтгэл хүлээсэн аугаа их гүрний статусыг Орост авчирч чадсан гэж үзжээ. Тэдний 28 хувь нь цалин, тэтгэвэр, нийгмийн тэтгэлэг нэмсэнд, 24 хувь нь салан тусгаар санаа бодлыг гэтлэн давж, улс орон тарж бутрахаас сэргийлсэн нь, харин 11 хувь нь хууль, дэг журмыг бэхжүүлсэн нь В.Путиний гавьяа гэж үзэж байна. Мөн Орост “Бид Путинд итгэдэг” гэсэн уриалга гарч түүнийг дэмжигчид хүрээгээ тэлж байна. Гэхдээ В.Путин сонгуульд өрсөлдөх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй юм. Харин Владимир Жириновский, Геннадий Зюганов, Сергей Шойгу, Алексей Навальный нарын рейтинг таван хувьд хэлбэлзэж байна. Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Засгийн газрын хэцүү бэрх ажлын улмаас социологийн мэдээлэл өөрчлөгдөж болно хэмээн тайлбарласан байна. Үүнээс гадна Кремль энэхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ гэж Д.Песков амлажээ.

Х.Эрдэнэзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car