
Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
10-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.