antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2017 Comments are off

Хүний эрхийг ноцтой зөрчиж буй заалтуудыг өөрчлөх ёстой гэлээ

нийтлэсэн Admin

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн асуудлаар өнөөдөр хэлэлцжээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэж үзсэн байна.  Тухайлбал, Засгийн газраас анх өргөн барьсан хуулийн төсөлд цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг тодорхой хэрэг дээр хориглосон байтал ажлын хэсэг цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах хэргийн зүйлчлэлийг өргөтгөсөн.

Мөрдөн шалгах нууц ажиллагаа болон прокурорын зөвшөөрөлтэй явагдсан гүйцэтгэх ажлын үр дүн болох баримт мэдээллийн талаар мөрдөгч магадлагаа үйлдэж, прокурор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэж өөрчлөх саналыг ажлын хэсэгт гаргаж дэмжигдсэн. Энэ нь иргэнд эрүүгийн хэрэг үүсгэхээсээ өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулж болох боломжийг нээж өгсөн ба гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллээ шүүх хурлын нотлох баримтын хэмжээ нд үнэлүүлэх боломжтой болгож буйг хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм.

 Түүнчлэн сэжигтэн шүүхийн зөвшөөрөлтэйгээр баривчлах хугацааг 24 цагаас хэтэрч болохгүй байхаар Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан боловч 48 цаг болгон өөрчлөх саналыг байнгын хороо дэмжснийг эргэн харах шаардлагатай учраас ажлын хэсэгт эдгээр болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй бусад заалтуудыг өөрчлөх тухай санал оруулах нь зүйтэй гэж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car