antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2017 Comments are off

Хятадын бойкотлох арга

нийтлэсэн Admin

Өмнөд Солонгосын Чэжү арлын эрэг хавийн амралтын газрууд Хятадын жуулчдаар дүүрч байсан цаг саяхан.  Гэтэл гуравдугаар сард Бээжин арал руу чиглэсэн аяллын агентлагуудад анхааруулга өгсний улмаас уг бизнес нэг шөнийн дотор хийсч одов. Сөүл Хойд Солонгосын аюул заналаас сэрэмжлэхийн тулд АНУ-ын пуужингаас хамгаалах системийг нутагтаа байрлуулахаар шийдсэний хариу арга хэмжээ нь энэ. Албан мэдээгээр хэдхэн өдрийн өмнө өдөртөө 7500 хүрдэг байсан Хятадын жуулчдын тоо 1000 хүрэхтэй үгүйтэй болсон байна. Сөүл хотын худалдааны төвүүдэд ч хятадууд үзэгдэхгүй шахам болов.

Нэг худалдагч “Гуравдугаар сарын 15-наас хойш манай дэлгүүрт нэг хятад хүн ирсэнгүй” гэсэн бол бас нэг нь “Хятадууд цөөрснөөс манай компани бидэнд цалингүй амралт өгөхөөр тулгаж байна” хэмээн гомдоллов. Нөлөөлөл зөвхөн жижиглэн худалдаачид, зочид буудлаар тогтсонгүй. Солонгосын машин үйлдвэрлэгчид мөн цохилтод өртлөө. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл дэх Hyundai- гийн борлуулалт энэ оны эхний улиралд өмнөх жилийнхээс 14 хувь багассан бол Kia-гийнх 36 хувь унажээ.

Гэтэл мөн хугацаанд Хятадын автомашины зах зээл дөрвөн хувь тэлсэн үзүүлэлттэй гарсан. Хятад улс зуу гаруй жилийн тэртээгээс бойкотлох аргыг хэрэглэж ирсэн бөгөөд сөргөлдөгчдөө улс төр, эдийн засгийн ямар хохирол учруулахыг сайн мэднэ. Ерөнхийлөгч Ши Жиньпин болон эрх баригч Коммунист нам Хятадын аварга зах зээлд нэвтрэх эрх, иргэдэд хүрэх мэдээллийг хянадаг тул худалдааны түншүүдэд нөлөөлөх асар хүчтэй хөшүүрэг гарт нь бий. Гэхдээ Бээжин хоригоо өөрийн эдийн засагт хохирол учруулахгүйгээр зохицуулах ёстой. Нөгөө талаар эх оронч үзэл, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хэт дэвэргэвэл нэг намын тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй юм.

Намын хяналттай хэвлэлийн дайсагнасан суртал нэвтрүүлэгт Японы машин үйлдвэрлэгчид, Филиппиний банан тариаланчид, Тайванийн аялал жуулчлалын салбар өртөж байсан туршлага бий. Гадаадын дипломатууд болон компанийн захирлууд “Хятадын ард иргэдийн сэтгэл санааг үймүүлэхээс” айдаг нь хориг арга хэмжээнд хүргэх коммунист суртлаас эмээсэн хэрэг. Тэдний айдас Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хүч чадлаас үүдэлтэй бөгөөд улмаар ноён Шигийн үндсэрхэг хандлага хийгээд Weibo, WeChat мэтийн нийгмийн сүлжээгээр дамжин хэрэглэгчдийн сэтгэл санаанд нөлөөлдөгөөс тэр.

Үр дагавар нь маш хөнөөлтэй. Гадаадын машин тэргийг эвдэж, үйлдвэрийн газрууд руу дайрсны эцэст дэлхийн хамгийн том зах зээлд нэвтрэхийн тулд зарцуулсан олон жилийн зүтгэлийг нэг шөнийн дотор үгүй хийнэ. Economist Intelligence Unit дэх Хятадын шинжээч Дункан Иннес-Кер “Гадаадын компаниудын хувьд иймэрхүү улс төрийн явуулгаас хамгаалах бараг боломжгүй. Эх орныхоо улстөрчдөд хандан Хятадтай сайн харилцахыг лоббидохоос хэтрэхгүй” хэмээн тайлбарласан байна.

Хятадын бойкотын түүх 1880-аад оны Ирландтай төстэй агаад эх оронч үзэл, колонич лолын эсрэг тэмцэл, эдийн засгийн сөргөлдөөн, заримдаа хүчирхийллээр илэрдэг. 1905 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельт Хятадын талаас хөвөнгийн бойкот хийсний дараа хятадуудын цагаачлах эрхэд ялгавартай хандсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байв. Тэрбээр “Хятадын том зах зээлээс биднийг гадаадын өрсөлдөгчид шахаж байгааг зөвшөөрөх нь алсын хараагүй хэрэг” хэмээн мэдэгдсэн түүхтэй. Харин одоо дэлхийн эдийн засагт Хятадын үйлдвэрлэгч хийгээд эцсийн зах зээлийн хувьд гүйцэтгэх үүрэг асар өргөжсөн. Бээжин улсын үйлдвэрүүд болон хувийн салбараар дамжуулан эдийн засагт үзүүлэх нөлөө маш хүчтэй. Иймээс Хятадыг дэмий үймүүлэхгүй байхыг сануулсан Рузвельтийн анхааруулга энэ цаг үед улам тод сонсогдоно.

Нөгөө талаас Хятадын эдийн засгийн интеграцчлал бодлогыг зөөллөх хүчин зүйл болдог. Тухайлбал, Өмнөд Солонгос Хятадын хамгийн том ханган нийлүүлэгч агаад экспортын дөрөв дэх том зах зээл юм. Бээжингийн хоригт үе үе өртдөг Японы адилаар Өмнөд Солонгос Хятадын үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийн эд анги, машин техник нийлүүлдэг. Солонгосын жижиг, дунд бизнесийн холбооны төлөөлөгч Ким Таэ Хван “Эдийн засгийн хориг Бээжингийн эрх ашигт бас хөнөөлтэй. Учир нь Солонгосоос эд анги авч, үйлдвэрлэсэн бараагаа өөр зах зээлд гаргадаг. Солонгосын компаниуд Хятадын олон иргэнийг ажлаар хангадаг” хэмээн өгүүлэв.

Өмнөд Солонгост байрлуулсан пуужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD системийн туршилт.Сүүлийн жилүүдэд Япон улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлаар сөргөлдөж, Бээжингийн зэвүүцлийг төрүүлэх болсон. Өмнөд Солонгос уг маргаанаас эвтэйхэн бултаж, нутагтаа АНУ- ын цэргүүдийг байрлуулдаг ч гэсэн Хятадад хөрөнгө оруулалтаа зузаатгасаар иржээ. Гэвч өнгөрсөн онд Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг байрлуулах шийдвэр гаргаснаас хойш байдал ихээхэн өөрчлөгдөв.

Бээжин уг алхамд ихэд зэвүүцэж, АНУ бүс нутагт аюулаас хамгаалах чадамжаа дээшлүүлснээр Хятадын нутгийг хамрах боллоо хэмээн түгшиж эхэлсэн юм. THAAD хэмээх системийн эсрэг Хятадын эсэргүүцэл аажмаар нэмэгдсээр байсан. Гэтэл Сөүл уг шийдвэрээс ухрахгүй тодорхой болмогц Бээжин байр сууриа чангатгаж буй бололтой. Хил гааль дээр бараа материалыг саатуулах болов. Солонгосын компаниудын ажилчдын эрхийг зөрчсөн явдал гарсан.

Lotte хэмээх Өмнөд солонгосын жижиглэн худалдааны сүлжээ хүнд хохирол амсаж, Хятад дахь 99 дэлгүүрээс 87 нь хаагджээ. Учир нь тус компани THAAD системийг байрлуулах газрыг Засгийн газартаа худалдсан аж. Хариу арга хэмжээ системийг угсарч эхэлсэн гуравдугаар сараас бүр чангарсан байна. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Өмнөд Солонгосчууд өөртөө л хор хийж байна” хэмээн анхааруулжээ.

Өмнөд Солонгос Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлж, “Хятад худалдааны зарим гэрээгээ зөрчиж байна” хэмээн буруутгав. Гэвч үнэндээ Сөүл цэрэг, улс төрийн холбоотон АНУ ба худалдааны нэгдүгээр түнш Хятад улсын хооронд гацаанд оржээ. Гуравдугаар сард Ерөнхийлөгч Пак Гин Хег огцруулсан нь байдлыг бүр дордуулсан юм. Ирэх долоо хоногт болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч Мун Жаэ Ин Хятадад найрсаг ханддаг агаад пуужингийн хамгаалалтын талаар үг дуугараагүй юм. Саяхан болсон мэтгэлцээн дээр тэрбээр Бээжинг нэн даруй хоригоо зогсоохыг шаардсан авч Сөүл “Хятадыг ятгах дипломат хүчин чармайлт тавина” гэж хэлсэн.

Бен Бланд, Том Ханкок, Брайан Харрис

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car