antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2017 Comments are off

ВЬЕТНАМЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

нийтлэсэн Admin
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар  БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 07-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Түүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Өнөөдөр 10.00 цагт хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингис хааы талбай дээр угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлнэ. Дараагаар нь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хатагтай Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм.

Харин маргааш буюу энэ сарын 09-нд Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцож, Гандантэгчэнлин хийдэд зочилсноор айлчлал албан ёсоор өндөрлөнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car