antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2017 Comments are off

Хүний хүүхдүүд…

нийтлэсэн Admin

Хятад улсын иргэний агаарын тээврийн салбар цар хүрээгээрээ дэлхийд хоёрдугаарт буюу зөвхөн Америкийн дараа орж байгаа юм. Тэгвэл тун удахгүй тус улс энэ салбарт дэлхийн тэргүүлэх гүрэн болох нь цаг хугацааны асуудал болон хувирчээ. Дараачийн хорин жилд хятад улс зөвхөн БОИНГ компаниас гэхэд л 6500 гаруй том оврын зорчигч тээврийн нисэх онгоц худалдан авахаар захиалгаа өгчихөөд байгаагийн нийт өртөг бараг нэг их наяд доллар руу бараг дөхөж очсон аж.

Үүнтэй холбогдоод тус улсад жил болгон 4000-5000 чадварлаг бэлтгэгдсэн нисгэгч хэрэгтэй байгааг Хятадын дотоодын нисэх хүчний их сургуулиуд бэлтгэн гаргах ямар ч боломжгүй байгаа тул гадаадын нисэгчдийг өндөр өртгөөр урьж ажиллуулах бодлого баримтласны үр дүнд дэлхийн 50 гаруй орны нисгэгчид тэрхүү “интернацианал багт” ажиллаж байгаа юм.

Угаас овжин сэргэлэн америкийн томоохон “ангууч байгууллагууд” хятадын дотоодын энэхүү асар том хэрэгцээг аль хэдийн олж харчихаад янз бүрийн улсын нисэгчдийг элсүүлэн зуучлаад дундаас нь маш их ашиг олдог болсон байна. Гадаадын нисэгчдийн тэргүүнд эгнээнд одоогийн байдлаар Өмнөд Солонгос, Америк, Бразилийн нисэгчид эхний гурван байранд манлайлдаг байсан бол сүүлийн жилүүдэд Оросын нисэгчид гуравдугаар байр руу хүч түрэн орж ирэх болжээ. Үнэндээ Оросын нисэгчид нэлээд хожуу буюу 2015 оноос эхлэн Хятадын иргэний агаарын тээврийн зах зээлд анх хөл тавьсан юм. Энэ байдлаараа бол тун удахгүй тэд тэргүүн байранд явж байхад нэг их гайхаад байх зүйлгүй болжээ.

Хятадууд Орос нисэгчдийн ур чадвар сайн, мэргэжлийн ёс суртахуун өндөр, сэтгэлзүйн бэлтгэл сайтай зэргийг бахдан бишрэх болсон бол Оросууд харин Хятадад янз бүрийн загварын нисэх онгоцнуудтай харьцах өргөн боломжтойгоос гадна, хамгийн гол нь жилд 260 000 долларын цалин авах боломжтой байдаг нь тэднийг өөртөө түлхүү татах болсон аж. Мөртлөө бас болоогүй 3 жил тогтвортой ажилласны дараа цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний бонус авдаг гэж байгаа.

Бид зөвхөн нүүрс мүүрсхэн бодоод өвөр зуураа толхилцоод сууж байх хойгуур хүний хүүхдүүд өмнөд хөршийн хөгжлийг өөрсдөдөө хамаатай өргөн боломж гэдэг утгаар харж энэ мэт сүйхээтэй хөдлөөд л байх юм даа.

Манайх тэмээн тоотой хэдхэн чадварлаг нисэгчдээ урд хөрш рүү гаргаад учиргүй баяжуулчихдаггүй юм гэхэд адаглаад тэднийгээ алдчихалгүй тогтоогоод байх цалин урамшууллыг нь одооноос ултай бодож байхгүй бол болмооргүй санагдана. Хятадын иргэний агаарын тээврийн хөгжлөөс бидэнд унац ашиг юу байж болох талаар одооноос холбогдох байгууллагууд тодорхой судалгаатай байвал зүгээрсэн дээ.

Билгийн мэлмий нь нээгдсэн жаахан сийрэгхэн ажилладаг сүйхээтэй толгойны хувьд бол “Хятадын хөгжил” хэмээх том бялууны энэ мэт хэлтэрхий энд тэнд хөглөрөөд хэвтэж байгааг санаасай билээ гэсэндээ энэхүү бичлэгийг тэрлэв.

Д.Болдбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car