“Кливленд Кавальерс” болон “Торонто Рэпторс” багуудын цуврал хоёрдахь тоглолт өчигдөр явагдлаа. Өчигдөрийн тоглолт ЛеБрон Жэймсийн шоу болж өндөрлөлөө. ЛеБрон өчигдөр 39 оноо авч, плэй оффын оноо авалтын жагсаалтад Карим Абдул Жаббарыг гүйцэн хоёрдугаар байранд орж ирсэн байна. Одоо түүний өмнө Майкл Жордан бичигдэж байна.
Кавальерсчүүд өчигдөо тоглолтын эхнээс л давамгайлсан ба эхний үед 34-22 харьцаагаар хожсон. Мөн гуравдугаар үед 37-25 харьцаагаар давамгайлсан юм. Кайри Ирвинг 22 оноо, 11 оновчтой дамжуулалт, Чанни Фрай 18 оноо авсан байна.
Торонто Рэпторс багийн гол тоглогч Кайл Лаури 3-р үеийн эхэнд гэмтэл аван талбайг орхисон ба эргэж талбайд гарч ирсэнгүй. Гэхдээ К.Лаури 20 оноогоор багаа тэргүүлжээ. Торонтогоос С.Ибака 19 оноо, Ж.Валанчюнас 23, К.Жозеф 20 оноо авчээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.