Б.ДАМДИН
УИХ-д суудалтай намуудын Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа маргаашаас эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан хуваариар энэ ажиллагаа тав хоногийн турш үргэлжлэх ёстой юм.
Хуульд зааснаар МАН, АН, МАХН энэ сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ аль намаас хэн нэр дэвших вэ гэдэгөнөөдөр тодорхойгүй хэвээр байна.
МАН
Эрх баригч МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшинэ гэж бараг л УИХ-ын сонгуулийнмаргаашаас л ярьцгаасан. Гэвч тэрээр өнөөг хүртэл нэр дэвших эсэх талаар нэг ч үгдуугараагүй байгаа юм.
Харин МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Монгол Улсын Ерөнхийлөгчийнээлжит сонгуульд нэрийг нь дэвшүүлэх саналыг намын ахмад эрдэмтэн, судлаач, нийгэм, улстөрийн зүтгэлтнүүд 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ынБага хурлын гишүүдэд хүргүүлсэн байдаг.
АН
АН-аас хамгийн түрүүнд буюу 2016 оны аравннэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн юм.
Хотын дарга асан Э.Бат-үүл 2017 оны гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчиднэр дэвшинэ гэдгээ намынхнаа цуглуулж байгаад мэдэгдэв.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монгол УлсынЕрөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэв.
2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд нийтлэлч Баабар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрдэвшихээ нийтлэлээрээ дамжуулан мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд хэвлэлд өгсөнярилцлагаараа дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв.
2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ардчиллын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар МонголУлсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдлээ.
Ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн зургаан хүн АН-д байна. Харин албан ёсоор ингэж мэдэгдээгүй ч нэр дэвших бэлтгэлээ базааж буй Р.Амаржаргал, П.Цагаан, Г.Батхүү, Л.Болд нар бий. Бас саяхан АН-д элссэн “Буян”-гийн Б.Жаргалсайханынэр дуулдаж байгаа.
МАХН
Энэ намын хувьд нэг л хүнийг нэр дэвшүүлэхээр ярьж байгаа гэхэд болно. Монгол Улсынгурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нам дотроо болон олоннийтийн дунд ихээхэн нэр хүндтэй байгаа. Тэр утгаараа МАХН-аас Н.Энхбаяр л нэр дэвшихкандитатаар яригдаж буй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.