antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 1, 2017 Comments are off

Манай сагсчид Словенийн цуврал гран-прид уригдлаа

нийтлэсэн Admin

Монголын баг анх удаагаа орж байгаа билээ. Тэмцээний эхний өдөр мэргэжилтнүүдийн тооцоонд байгаагүй Монголын баг гурав дараалан хожиж шуугиан тарилаа.
Тодруулбал, манай “Улаанбаатар Хангарьд” баг хэсгийн тоглолтоороо дэлхийн чансааны 10-т бичигддэг Словенийг 14:17, Тайванийн Тайпэйг 10:21, тэмцээн зохион байгуулагч БНХАУ-ыг 12:21-оор тус тус хожсон байна.
Хүчирхэг Словенийн баг (World Rank ¹4, ¹6, ¹7 тоглогчдоос бүрдсэн) манай багтай хийсэн тоглолтынхоо дараа манай тоглогчдын ур чадварыг өндрөөр үнэлэн хүндэтгэл үзүүлж, ирэх наймдугаар сард Словени улсад болох “Challenger” гран-придаа албан ёсоор оролцох урилга өглөө.
“NANJIN CHALLENGER 2017” тэмцээнд ОУСБХ-ны 3х3-ийн чансааг тэргүүлэгч эхний 15 тамирчин оролцож байгааг онцлох нь зүйтэй.
Сонирхуулахад ОУСБХ-ны 3х3 нь сагсан бөмбөгийн 3х3 төрлийг маш хурдацтай хөгжүүлж, шилдэг менежмент зохион байгуулалтыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэн ажиллаж байгууллага бөгөөд 2020 оны Токиогийн Олимпийн их наадмын нэгэн төрөл болгохоор шаргуу ажиллаж байгаа билээ.
Тэдний нэвтрүүлсэн олон шилдэг менежментийн нэг нь Дэлхийн томоохон хотуудаар бүтэн жилийн турш тасралтгүй Гран-при (Challenger) тэмцээнийг зохион байгуулж баг, тоглогчдод тус тусад нь амжилтаар нь чансааны оноог өгч эрэмбэлэн бүх клуб, бүх тоглогчийнхоо амжилтаар улс нь Тивийн аварга, Дэлхийн Аваргад оролцох шилдэг багуудаа тодруулдаг аварга систем юм.
Гран-при тэмцээнүүд нь зэрэглэлээрээ ялгарч чансааны оноо нэмэгдэх ба бага зэрэглэлээс өндөр зэрэглэл рүү чансаагаа ахиулах нь баг, тоглогчдын гол зорилго. 3х3 төрөл клубын системд шилжсэн ба багууд нь хотуудаа төлөөлөн оролцдог. (Европын Реал Мадрид, Барселона, ЦСКА Москва, Лос Анжелес Лэйкэрс гэх мэт багуудтай ижил)
Өндөр зэрэглэлийн багууд оролцдог Гранпри (Чэлленжэр) тэмцээнд 13 улсын баг чансаагаараа шууд уригдаж оролцдог бол гурван багийг ФИБА 3х3 холбоо, зохион байгуулагч улсад санал болгон сонгодог.
Энэхүү өндөр зэрэглэлийн тэмцээнд “Улаанбаатар Хангарьд” баг анх удаа оролцож байгаа юм. Ази тивийг төлөөлөн Монгол, БНХАУ, Тайванийн багууд оролцож байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд оролцсон тамирчид:
Э.Дөлгөөн ( Азийн оюутны АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутны АШТ-ий мөнгөн медальт)
Г.Цэнгүүнбаяр (Азийн Элсний наадмын мөнгөн медальт)
Э.Цэрэнбаатар (Азийн Элсний наадмын мөнгөн медальт)
ОУХМ Д.Дэлгэрням (Азийн Элсний наадмын мөнгөн медальт)
Багийн ахлах дасгалжуулагч: С.Тулга
( Азийн Элсний Наадмын мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгө, Дэлхийн Оюутны АШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны аварга)
Монголын баг тамирчдын дараагийн Гран-при энэ сарын 13-14 өдрүүдэд Малайз улсад болох юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car