antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 Comments are off

АМЕРИК,МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН АНХ УДАА НЭЭГДЛЭЭ

нийтлэсэн Admin

 “Эх дэлхийн өдөр”-т зориулсан Америк,Монгол хүүхдүүдийн хамтарсан гар зургийн үзэсгэлэн “Хүрээлэн буй орчин” нэртэйгээр Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан, Америкийн соёл мэдээллийн төвд анх удаа нээгдлээ.

Хамтарсан зургийн үзэсгэлэнг 2017 оны 4 дүгээр сарын 21-нээс  5 дугаар сарын 11-нийг хүртэл Даваагаас баасан гаригт 10:00-19:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Тус үзэсгэлэн нь хоёр орны хүүхдүүдийн соёлын харилцааг дэмжих зорилготой бөгөөд байгаль орчны сэдвийн хүрээнд “Эх дэлхийн өдөр”-т зориулагдсан юм.

Үзэсгэлэнд 70 орчим бүтээл тавигдсан болно. Үзэсгэлэнг сонирхсоноор,та бидний хүүхдүүд хүрээлэн буй орчин болон байгаль дэлхийгээ хэрхэн төсөөлдөг, түүнийгээ зургаар хэрхэн илэрхийлснийг үзэж танилцах болно.

Мөн манай хоёр орны хүүхдүүдийг зургаар холбон хооронд нь найрамдал,нөхөрлөлийн “гүүр” болж байгаадаа бид баяртай байна. Зураг бол ямар ч орчуулгагүйгээр, хил хязгаарыг алгасан, бие биенээ харилцан ойлгох, танин мэдэх төдийгүй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн нэгэн чухал төрөл билээ. Иймээс энэ үзэсгэлэнг санаачлан олон нийт, хүүхдүүдэд хүргэж байгаа анхны ажлуудын нэг юм.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99145210, 99296202 утсанд хандаарай.

hureelen

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car