Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.
Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.
Энэ дагуу шилжилт хөдөлгөөнийг өнөөдөр ажлын цаг дуустал авч байгаа аж. Гэхдээ ажлын цаг дууссан ч очер дараалал ихтэй байвал та дугаарлаж байгаад шилжилтээ хийлгэх боломжтойг бүртгэлийн газрын ажилтан хэлж байна. Харин маргаашнаас эхлэн шилжилт хөдөлгөөн ирэх зургадугаар сарын 27 хүртэл хоёр сарын хугацаанд зогсоно.
Холбоотой мэдээ
Comments are closed.