antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 Comments are off

СЕХ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ирэх сарын 17-нд олон нийтэд мэдээлнэ

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болох юм. Одоогоор намуудаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм. Хуулиараа намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 2-ноос эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах юм байна. Энэ хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу ирэх тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байранд ирүүлэх учиртай аж.

Харин сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 14-ний дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.

Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН, АН-аас нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car