antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2017 Comments are off

Стратегийн салбаруудад гадны төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдвэл юу болох вэ?

нийтлэсэн Admin

 Б.Жавхлан нарын гишүүдийн  өргөн мэдүүлсэн  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэх үед гишүүд анхаарал татсан байр сууриудыг илэрхийлж байсан юм. Тухайлбал, Ө.Энхтүвшин гишүүн “Хөрөнгө оруулалтын банк байгуулагдсанаар долларын ханшид яаж нөлөөлөх бол. Том банкны барьцаа том л байх болов уу. Хамаг лиценз зөвшөөрөл нь тавигдчихсан, түүнийгээ буцааж авч чаддаггүй, гадны хөрөнгийн бирж дээр тавигдах юм болох вий дээ.” гэж байсан. Энэ бол анхаарах ёстой асуудал юм.

Тэрчлэн  эдийн засагч Ч.Хашчулуун хэлэхдээ “Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна” гэж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car