antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 Comments are off

Хүүхэддээ “баяртай” гэж хэлэлгүйгээр хэзээ ч бүү гэрээсээ гарч байгаарай!

нийтлэсэн Admin

Ямар нэгэн шалтгаанаар бид гэрээсээ явцгаадаг: ажилдаа, хичээлдээ эсвэл дэлгүүр орох … Хүүхдэдээ түр баяртай гээд гарвал үүнд аймшигтай зүйл огт байхгүй. Харин зарим нэг эцэг эхчүүд огт ингэдэггүйгээс болж хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг байна. Түр салахдаа баяртай гэж хэлэх нь яагаад чухал бөгөөд хүүхдийн ирээдүйн хүмүүжилд хэрхэн нөлөөлөхийг танилцуулъя. Яагаад чухал вэ? Гэрээсээ гарах болгондоо хүүхдэдээ баяртай гэж хэлэх нь итгэлцлийн хэрэг болно. Ямар нэгэн тайлбаргүйгээр явахад хүүхдийн дотоод ертөнц маш эмзэг болдог ажээ. Ээжтэйгээ хагацна гэдэг бол тэдний хувьд хамгийн том гамшиг!

Яагаад явж байгаа шалтгаан болон баяртай гэж хэлэлгүйгээр гарвал хүүхэд өөрийнхөө уйтгар гунигтайгаа үлдэнэ, өөртөө итгэлгүй болдог байна. Хүүхдэдээ хэрхэн баяртай гэж хэлэх вэ? Хүүхдэдээ ойртоод тэвэрч үнсээрэй Халуун дулаан инээмсэглэн явах зайлшгүй шаардлагатай, хэсэгхэн хугацааны дараа эргээд ирнэ гэдгээ хэл. Удахгүй эргэж ирнэ гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Энэ үед хүүхэд уйлж болно, уйлж байгаа нь өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэх арга юм. Ингэж хэлээд явсны дараа хүүхэд тань таныг тэсэн ядан хүлээхээс л биш сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлөхүйц байдалд үлдэхгүй. Хагацал – хувь хүн болж төрсөн хүн бүр л амсах зүйл. Тийм учраас хүүхдэдээ багаас нь зөв ойлгуулж, тайвнаар хүлээж авахад нь бэлдэх хэрэгтэй. Таны сэтгэл санаа ч тайван байх бөгөөд таны хайртай үр тань гэртээ хүлээж байгааг мартаж болохгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car