antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2017 Comments are off

121-р сургуулийн сурагчид дотуур байртай боллоо

нийтлэсэн Admin

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах 121-р сургуулийн сурагчдын дотуур байр Нийслэлийн хөрөнгө оруулалтийн 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж 04 дүгээр сарын 15-нд нээлтээ хийлээ. Барилгын ажлыг “Минж проперти” ХХК гүйцэтгэсэн. 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд одоогоор 50 хүүхэд амьдарч байна. Дотуур байр ашиглалтанд орсноор сурагчдын сурах нөхцөлийг сайжруулах, сургалын чанарт эерэгээр нөлөөлөх юм. Дотуур байранд номын сан, хүүхэд хөгжлийн төв, мэдээлэл технологийн танхим зэргийг бүрэн тохижуулах шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг дүүргийн санхүүжилтээр шийдэх юм.

121-р сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай. 70 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр тус сургуульд 1-12 дугаар ангийн 430 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 5 дах жилдээ төгсөлтөө хийж байгаа юм.

121 сургуулийн дотуур байрны нээлтэнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх, Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Тэмүүжин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car