
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ““Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна. Одоогоор бэлтгэл ажил 90 орчим хувьтай хангагдсан бөгөөд тавдугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна.
Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм. Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна
Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.